НАТО эвслийн нисэх хүчин Ливийн баруун нутгийн нэгэн эмнэлгийг бөмбөгдсөн тухай орон нутгийн эрх баригчдын төлөөлөгчид мэдэгдлээ. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад гурван эмчийг оролцуулан найман хүн амь үрэгджээ. Мөн хүнс, эмнэлгийн агуулахууд эвдрэн нурав. Цагдаа нар болон аврагчид энд ажиллаж байна. Оросын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэсэг ачаа өнөөдөр Триполид хүрэх тухай ОХУ-ын ГХЯ мэдээлэв. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн захирамжаар Ливийн баруун, зүүн нутгийн оршин суугчдад тусламж үзүүлж байна. 7-р сарын 21-нд Онцгой байдлын яамны онгоцоор хүмүүнлэгийн тусламжийн ачааг сөрөг хүчний түшиц газар-Бенгази хотод тээвэрлэжээ.