Ливийн удирдагч  Муамар Каддафи огцровол улс орондоо үлдэж болно гэж Их Британи Францын нэгэн адил үзэж байна. Их Британийн  ГХЯ-ны тэргүүн Уильям Хейгийн хэлснээр бол Каддафи Ливийг орхиж явбал зохино.Гэвч Ливийн иргэд л энэ тухай шийдвэр гаргах ёстой гэж Хейг Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппетэй Лондонд хэлэлцээ хийснийхээ дараа  мэдэгдэв. Босогчид ийм хувилбарыг няцаахгүй гэж Ливийн сөрөг хүчний удирдагчийн нэг Мустафа Абдель Жалиль өчигдөр мэдэгджээ. Засгийн эрх мэдлээс татгалзах нь Каддафид тавьсан гол болзол хэвээр байна.