Чингис хааны ач хүү Есүнхэйн шарилыг Өвөр Байгалийн хязгаарын Приаргуньский районд олсон гэж оросын археологчид үзэж байна. Нэрд гарсан Хархорин балгасаас холгүй олж илрүүлсэн шарил их жанжины хамаатных байж магадгүй гэж  эрдэмтэд үзэж байна. Алс Дорнодын холбооны их сургууль, Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын  археологийн хамтрасан экспедици тэнд ажиллаж байна. Х111 зуунд хааны өргөө балгасын оронд байсан юм. Дундад зууны үед Өвөр Байгал  хаант Монгол улсын бүрэлдэхүүнд оржээ. Энэ нь Чингис хааны улс  хөгжиж, байлдан эзлэх ажиллагаа явуулж байсан үе билээ. Эрдэмтдийн мэдээлэл баримтуудаас харахад  Аргунь(Өргөнө) гол орчмын нутаг Дундад  Азид Барууны аян дайнд гавьяа байгуулсан  Чингис хааны ач хүү Есүнхэй хааны эдлэн болжээ. Баганат байшинг нээж, язгууртныг оршуулсан газрыг илрүүлсэн тухай  археологчид «Интерфакс» агентлагад өгүүлжээ. Их хаан Алс Дорнодын бүс нутагтай  харилцаж байсныг хэд хэдэн олдвор нотлон харуулав. Археологчид малтлага хийсээр байна. Хожим тэд  оросын ба гадаадын лабораториудад шарилд төрөл зүйн шинжилгээ хийх бодолтой байна. Алс Дорнодын холбооны их сургуулийн археологчид Монгол улсаар аялах төлөвлөгөөтэй байна. Тэд Олон улсын монголч эрдэмтэдийн их хуралд оролцоод дараа нь Х1 зууны Кидан(Хятан) хаант улсын балгаст малтлага  хийнэ.