АНУ цэргээ Афганистанаас гаргаснаас хойш шинэ шинэ баазаа тус улсад барихгүй гэж АНУ-аас Кабулд суугаа шинэ элчин сайд Райан Крокер мэдээллээ. Түүний хэлснээр бол Вашингтон Афганистаныг бүс нутагт үр нөлөөгөө өргөжүүлэх зорилгоор  ашиглах гээгүй юм. Америкийн цэргийг Афганистанаас гаргахын тухайд гэвэл АНУ энэ талаар Афганистаны засгийн газрын шаардлагыг биелүүлнэ. Гэвч эл асуудлыг яаралгүй шийдвэрлэх хэрэгтэй гэж тэрээр хэллээ. Райан Крокер бол нэрд гарсан дипломат ажилтан юм. Урьд тэрээр Ливан, Кувейт, Сири, Пакистан, Ирак улсуудад элчин сайдын алба хашиж байсан аж.