Норвегид террорын ажиллагаа хоёр удаа явуулсан гэж яллаж буй Андерс Брейвик өчигдөр шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээсэнгүй. Норвеги ба Европыг аврахыг эрмэлзсэн гэж тэр анхны хуралдаан дээр мэдэгдэв. Мэдүүлэгээс нь харахад Брейвик лалын үзэл санааг Европт гааруулахтай  тэмцэж байсан гэжээ. Түүнийг хорих хугацааг найман сараар сунгажээ.Шүүгчийн шийдвэрээр хэрэгтнийг ойрын  хэдэн долоо хоногт бүрэн ганцаардуулах бөгөөд шүүх  хуралдаан хэвлэлийнхэнд хаалттай байх болно. Прокурорын хэлснээр бол шүүх хуралдааны явцад хэрэгтэн маш тайван байв. Насаараа шоронд хоригдоход бэлэн байна гэж тэр байцаалтын явцад мэдэгджээ.Өнгөрсөн бямба гаригт Норвегийн эрүүгийн хуулийн «терроризм, террорын ажиллагаа» гэдэг  зүйл ангиар Брейвикэд  ял тулгасан юм.Түүнийг Утёйя арал дахь эрх баригч намын залуучуудын зусланд олон хүнийг буудан хөнөөж, Осло хотын төвд ерөнхий сайдын тамгын газар орших байшингуудын дэргэд дэлбэрэлт үйлдсэн гэсэн ялаар яллах юм. Эцэслэн тодруулсан тоо баримтуудаас харахад 76 хүн террорын золиос болжээ. Норвегид террорын ажиллагаа явуулсан этгээдийг  шоронд хорих туйлын хугацаа 21 жил юм. Гэмт хэрэгтэн нийгэмд аюултай хэвээр байвал таван жил дутам мөн хугацааг сунгаж болно. Цагдаагийн газраас мэдээлснээр хэргийг бүрэн шүүн таслах  ажиллагаа нэг жилийн дараа эхлэх бололтой.