Норвегийн алан хядагч Андерс Брейвик гэм зэмгүй 90 гаруй хүний амийг егүүтгэж бас аймшигт хэргийнхээ шүүх ажиллагааг  нээлттэй хийнэ гэж шаардан, шүүх хуралд дүрэмт хувцас өмсөж орохоор бэлтгэж байна. Гэсэн ч  норвегийн полицын байгууллага  үүний эсрэг байгаа бөгөөд, түүн дээр Брейвик нь хэт-барууны үзлээ нийтийн өмнө ярихаар завдаж байна гэж болгоомжилж байна. Хэвлэлүүдийн бичиж буйгаар Брейвикийн үзэл бодол нь хутгасан шинж чанартай.Гэсэн хэдий ч бүхэлдээ неонацист үзэл рүү хүргэж байгаа юм. Тэр  Европыг лалын шашинтнуудын довтолгооноос  болон тэдний зүүнийг баримтлагч,ардчилсан удирдагчдыг заналхийллээс сэргийлэхийг хүссэн юм гэжээ. Энэ тухай тэр халдлага болохоос хэдхэн цагийн өмнө Интернетэд өөрийн “тунхаглалдаа” бичиж үлдээжээ. Ингэхдээ Брейвик өөрийгөө Европын өмнөөс “их үйлсийг” бүтээсэн загалмайтны жанжин, шүүгч болоод гүйцэтгэгч  гэж нэрлэжээ.  Түүний энэхүү үйл ажиллагаа нь увайгүй, ичгүүр сонжуургүй бөгөөд тэр өөрийн ард түмний эсрэг халдлагад бэлдэж, зэр зэвсэг, шаардагдах зүйлүүдийг  худалдан авч байжээ. Чухамдаа энэ балмад явдал нь Дорно зүгийн орнуудаас гаралтай бус, харин  өөрийн ард түмний эсрэг чиглэсэн  анхны  гэмт хэрэг юм. Гэхдээ нацизм гэдэг бол юуны түрүүнд нийгмийн хүчийг тэнцүү болгох үүднээс тухайн  нийгмийн адчилагчдаас өс хонзон авч, дараа нь гадаад дайсантай тэмцлээ явуулдаг ажээ.  Чухамдаа энэ маягаар нацистууд  Италид, өнгөрсөн зууны 30-аад онд Германд  байсан юм. Ингэж Норвегийн цуст аллага дэлхийн чанартай болсон юм гэж улс төрч Вячеслав Никонов үзэж байна. «Норвегид неонацист үйл ажиллагаа явагдсан  нь маргаангүй юм.Тэр бол өөрөө жинхэн неонацист. Тэр загалмайтны шинэ дайны талд бөгөөд европын марксист-ардчилсан элитын эсрэг,  төдийгүй исламын эсрэг талынх. Мэдээж хэрэг энэ нь лалын шашны  үзлийг ягштал баримтлагчдыг тооцооноос хасч байгаа гэсэн  үг огт биш юм. Гэсэн ч европын орнуудын ЗГ, скандинавын орнууд, Латви, Эстонийн нэгэн адил  нацизмын илэрлийг юм уу, нацизмын хөрсөн дээр гарч байгаа гэмт хэргийг  ямар нэгэн байдлаар өөгшүүлэн, нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлэн, улс-төрийн элит нь нацист дэглэмийг сайшаан байгаагаас Норвегид гарсан шиг рецидив гарах аюултай хөрс бий болж байгаа юм» гэж Вячеслав Никонов хэллээ.

   Европд хэт барууны үзлийг баримтлагчид  амилж эхэлсэн нь удтал явуулсан мультсоёлын болон улс-төрийн тэсвэр тэвчээртэй бодлогын урвал гэлтэй. Олон жилийн турш Европд хуучин колоннчлогдож байсан Африкийн болон Азийн оронуудын олон тооны цагаачдыг шилжүүлэн суурьшуулах найдвар байв. Гэтэл тэр нь биелээгүй. Герман улс бага зэрэг, Франц, Бельги, Нидэрланд бүгд мөргөлдөөнтэй тулгарсан юм. Одоо Европд үүний өмнө ил ярихыг төдийлөн урьтал болгодоггүй дотоод халдлагын гоц шинж гарч ирж байна гэж Оросын ШУА-ийн Европ судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Данилов тайлбарлан хэлээд «Одоо Европд байдаг асуудлууд нь зөвхөн санхүүгийн хямралын үр дагавартай холбоотой биш юм. Засаг болон нийгмийн хооронд мөргөлдөөн гарч байна. Нийгмийн төрөл бүрийн угсаатны бүлгэмийн  хооронд хүчтэй мөргөлдөөн гарч байна.  Энэ тухай ярихдаа европын мультсоёлын хямрал гэж ярьсаар ирсэн юм.  Тэр нь ч тийм. Өөр нэг асуудал бол. Ийм нэг сэтгэл дундуур зүйл нь юу болж гарч байгаад байна. Тиймээс Европын  радикал,  үндсэрхэг үзлийг урьддчилан таахын аргагүй юм» гэлээ.

    Мөрдөн байцаалтаар Брейвикийн зорилго нь Норвегийн ЗГ-ын тэргүүн асан Гру Харлем Брутлани болж болох байжээ. Түүнийг “үндэстний ижий” ч гэж нэрлэдэг бөгөөд Германы канцлер Ангела Меркель л гэсэн үг юм. Яг энэ үед Лондонгийн  Скотленд Ярдын   Терроризмтэй эсрэг тэмцэх хэсэгт 2002 онд Лондонд норвегийн этгээд,британий экстремист үзэлтэй хоёр нөхрийн туслалцаатайгаар танилцсан байж болох 7 хүнийг эрэн сурвалжилж байна. Энэ тухай Их Британий ХМХ-д бичжээ. Тиймээс яасан ч Брейвикийг ганцаар ажлаагүй гэж улс төрч Виктор Кувалдин үзэж байна. «Брейвик бол ерөөсөө ганцаардаагүй. Тэр холбоотнуудтай. Тэр тусмаа цагаачид, ксенофобийн  эсрэг байр суурьтай этгээдүүд Европд их дэмжлэг олдог гэдэг нь   бидэнд тодорхой. Тэгээд тийм улсууд ч сүүлийн жилүүдэд сонгуульд илүү их үр дүнд хүрсэн. Гэхдээ, Европд эдгээр хүмүүс ийм харгис аймшигт маягаар зорилгодоо хүрэх гэж оролдож байгаагүй юм. Европын нийгэм олон үндэстэй, олон соёлтой болж ирэх тусам маш их суурь судалгаа шаардагдсан, ксенофобийн шинэ процессын тухай яригдах боллоо» гэж Виктор Кувалдин хэллээ. Европын соёл иргэншил нь өнгөрсөн долоо хоногоос шинэ бодит аюултай  тулгарлаа.