Буриадын улсын  дуурь, бүжгийн  театрт  дөрвөн өдрийн турш хүндэтгэлийн найрал хөгжмийн  болон сонгодог дуурийн   концертын хөтөлбөрийн  оронд монголын морин хуурын аялгуу, алтайн хэнгэрэг, якутын кырымпы, тувагийн  варган болоод хосгүй гайхамшигт хөөмий эгшиглэж байна.  Буриадын нийслэл Улаан-Үд хотод гурав дахь удаагаа   “Нүүдэлчдийн дуу хоолой”олон улсын наадам болж байгаа юм.

   Наадамд залуу хөгжимчид болон үндэсний хөгжмийн  одууд оролцож байна. Нүүдэлчдийн соёлыг харуулахаар  уламжлал ёсоор  Орос, Монгол болон Хятадын  бүс нутгуудын төлөөлөгчид  төдийгүй Япон, тэр ч  бүү хэл, Бельгиэс хүртэл төлөөлөгчид иржээ. Энэхүү гайхамшигтай үзэгдлийг наадмын арт-захирал Наталья Уланова тайлбарлахдаа «Манай наадмын зорилго бол хүмүүсийн дундах нүүдэлчид бол зөвхөн монгол-буриадууд гэдэг ойлголтыг өөрчилхөд оршиж байгаа юм. Жишээлбэл, цыгаанууд байна. тэд ч гэсэн нүүдэлчин ард түмэн. Өнгөрсөн наадамд Норвегиэс саамуудын дууг авчирч сонсгосон . Харин энэ удаа бельгийн бүлэг  балканы цыган хөгжмийг тоглож харуулна. Энэ хамтлагынхан дэлхийн янз бүрийн орнуудаас Бельгид ирсэн цагаачид.  Тэгээд тэр хөгжмийг үндэсний  балканы аялгуу болгон төрөлжүүлсэн. Нүүдэлчид гэдэг бол ерөөсөө эрх чөлөө, хөдөлгөөн бөгөөд энэ бүх цаг үе, соёлын тогтолцоо юм. Түүнтэй нэгэн адил манай энэ наадам дээр уламжлалт хөгжмийг  орчин үеийн хөгжмийн хэлэнд шилжүүлснийг толилуулж байгаа юм» гэлээ.

   Монгол ардын морин хуур хөгжим найрал дууны чуулгын бас нэгэн бүрэлдэхүүн болно гэж хэн бодох вэ. Буриадын улсын дуурь,бүжгийн театрын залуу удирдаач Владимир Ткаченко хөгжимчдийг буюу хийл, морин хуурыг нэгтгэжээ. Тэгээд гайхамшигтай “Violi-Huur”  фолк-ансамбль байгуулжээ. Харин монголын “ Жонон” хамтлаг монгол ардын аялгууг орчин үеийн рок-хөгжимтэй хослон  тоглосон нь олны таашаалыг хүртээд  байна.

    Энэ удаад хөгжмийн наадам нь зөвхөн концертын хөтөлбөрөөр хязгаарлагдсангүй. Наадмын хүрээнд залуу хөгжимчдийн дунд болон хараахан нэрд гарч амжаагүй байгаа хөгжимчдийн дунд уралдаан зохион явуулжээ. Якутын  хүүхдийн  “Дъохогон” хамтлаг тэргүүн байранд шалгарчээ. Хамтлагийн удирдагчаар  Сахагийн ардын хөгжмийн зохиол цуглуулагч - Клавдия, Герман Хатуллаевынхан ажилладаг юм. Хамтлагийн урын санд хамгийн ойролцоо ард түмний ардын дуунууд  болон хомус, кырыымпе, танхыре, дюнгюр дээр тоглодог ардын олон арван аялгуу багтдаг ажээ. Харин хамтлагийн жүжигчид бол жирийн оюутан, сурагчид  байсан  бөгөөд Хатуллаевынхантай танилцахын өмнө тэд тосгонд нэг ч удаа очиж үзээгүй  байжээ.  Тэгээд хөгжмийн аялгууг  сонсонгуутаа татагджээ.Тэднийг одоо бол ямарч рэп, рок татахгүй. Хамтлагийн удирдагч Герман Хатуллаев хэлэхдээ «Бид хүүхдүүдийг бүр бага балчир байхад нь хамтлагтаа авсан.9-10 настай л байсан даа. Харин одоо бол тэдний ихэнхи нь сургуулиа төгсөж, тэрч бүү хэл нэг охин хөгжмийн сургуульд элсэн суралцаж байна. Тэднийг бид сонгож байх үед зөвхөн сонсголыг нь шалгаад зогсоогүй, ардын хөгжимд хир зэрэг  дур, сонирхолтой буйг нь харж авч байсан. Яагаад гэвэл ардын хөгжимд дуртай боловоос зүрх сэтгэлээрээ хүлээн авч чадна гэсэн үг. Эхлээд таван хөвгүүн  байсан, дараа нь нилээд олуулаа болсон. Тэгэхлээр тэдний сэтгэлийг якутын дуу, хуур, аялгуу татаж байна. Бид баялаг урын сантай. Бүтэн хоёр цагийн концертын хөтөлбөрийг завсарлагагүй тоглож чадна» гэлээ.

   Концертын хөтөлбөрийн хоёрдугаар хэсгийг хедлайнерын наадмаар дуусгадаг уламжлалтай. Эдгээр нь бол дэлхийн world music-т хүлээн зөвшөөрөгдсөн одууд юм. Одоо Алтай, Тува, Монгол, Буриадад өрнөдийн продюссерууд /найруулагчид/ маш их сонирхолтой хандаж байна. Тувагийн “Хуун-Хуур-Ту” хөөмийн хамтлаг  дэлхийд нэрд гарсан. Тувачууд америкийн олон  фолк-одууд болон голувуудын кинонд хөгжим бичсэн, бельгийн рейверуудын болон болгарын эмэгтэй хоортой тоглож,хамт дуулж байсан. 

   Гэхдээ хамгийн их алга ташилтыг Саинхо Намчылак Австри улсад амьдардаг “тувагийн домог”-т дуучин хүртсэн юм. Тэр эмэгтэй гайхамшигтай дуу хоолойтой. Түүний стиль ч бас ижил үгүй. Саинхо тувагийн хөөмийг, авангард жаазын хамт, түвдийн хос хоолой гаргаж, цахилгаан хөгжимтэй дуулах нь яг л нэг шувуу жиргэж байгаа юм шиг. “Түүнийг мянган холойтой бүсгүй” гэж нэрлэдэг ажээ.

    Наадамд оролцсон хүмүүс 16-80 насныхан.  Эд бол оюутан, угсаатан судлаач эрдэмтэд бөгөөд танхимд маш их европчууд байсан гэж наадмын арт-захирал Наталья Уланова тэмдэглээд «Угсаатны хөгжим гэдэг бол цэнгээнт биш юм, харин оюуны  стиль бөгөөд, эргэн тойрныхноос нарийн мэдлэг, зохицолдолгоо шаарддаг. Энэ хөгжмийг сонирхогчид өсөн нэмэгдэж  буйг нь зориуд тэмдэглэмээр байна. Энэ утгаараа бид өрнөдийнхнийг гүйцэн түрүүлнэ.Харамсалтай нь, орос улсад ийм угсаатны  үзэгдлүүд нь рок, эстрадтай харьцуулах юм бол хараахандаа зэрэгцээ ертөнцөд оршидог юм шиг байдалтай байна. Бид түүнийг байдгийг мэдэж байгаа ч гэсэн Радио, телевизээр маш ховор сонсож, харж байна. Тийм учраас янз бүрийн наадам нь үүнийг дэлгэрүүлэх цорын ганц зам болоод байна» гэв.

   Ирэх жил юм уу, таван жилийн дараа “Нүүдэлчдийн дуу хоолой нь” маш том орон зайд шилжих болно.  Чухамдаа –Байгаль нуурын жуулчны бүсэд. Тэр үед наадмын зочид нүүдэлчдийн хөгжмийг мэдрээд зогсохгүй, монгол гэрт амьдарч, нүүдэлчдийн хоол ундаар  зоог барих  боломжтой болно.