НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ мягмар гаригаас Африкийн Рогагийн өлсгөлөнд нэрвэгдээд  байгаа ард иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг агаараар нийлүүлнэ. Ийм шийдвэрийг  тус байгууллагын Римд болсон шуурхай хуралдаанаар гаргажээ.  Тусламжийг Сомалийн нийслэл хот Могадишо, Этиопын Доло, Кенийн Ваджир хотуудад    тус тус хүргэх юм. Үүний өмнө Дэлхийн банк энэ бүсийн ган гачигт нэрвэгдэгсдэд зориулан 500 сая доллар тусламж болгон олгохоор шийдвэрлэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт  Орос улс Сомалид тусламж болгон хоёр сая доллар нэмж олгохоор шийдвэрлэсэн юм.  Африкийн Рогад ган гачгийн улмаас 11 сая гаруй  хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна.