Норвегийн Орос улс дахь ЭСЯ- нд эмгэнэлт явдалтай холбогдуулан  тэмдэглэл үлдээх хүсэлтэй хүмүүст дэвтэр нээн ажлуулж байна. Энэ нь Ослогийн төвд болон  Утёяа арал дээр гарсан эмгэнэлт явдалд өртсөн хүмүүсийн төрөл төрөгсдөд  зориулсан ажиллагаа төдийгүй манай нийт ард түмэнд чухал юм гэж Москва дахь Норвегийн элчин сайд Кнут Хауг мэдэгдлээ. Москва дахь тус улсын Элчин сайдын яамны байранд оросын  иргэд гурван  өдрийн турш амьд цэцэг, тоглоом, лаа барин халдлагад нэрвэгсдийг эмгэнэн дурсаж байна.