Одоо Хар тэнгисийн Сочи хотын гудамжуудад тамхи татаж буй хүн бараг  дайралдахгүй байна. 2014 оны өвлийн Олимпийг хүлээж авах амралт сувиллын хот тамхигүй  болж, эмнэлэг, сургууль болон соёл спортын байгууллагуудад тамхи татахгүй байна. Эндхийн маш олон наран шарлагын зөвхөн тусгай хэсэгт тамхи татаж болно. Тамхины  хор уршиг төдийгүй «Тамхи татахыг хязгаарлах» тухай холбооны хуулийн зүйл ангид анхаарлыг хандуулсан зурагт хуудас, тэмдэг Сочид хаа сайгүй харагдана. Хот тамхигүй Олимпийн наадмыг идэвхтэй бэлтгэж байна  гэж тамхины эсрэг  тэмцлийн талаархи олон улсын шинжээч Иэн Грей  хэлээд «Сочи тамхи  татахтай маш идэвхтэй тэмцэж байна. Мэдээжээр Олимпийн наадам үүнийг бусдад харуулах сайхан боломж олгоно. Тамхи татахыг хориглосон орнуудаас цөөнгүй хүн ирнэ. Тамхигүй Олимпийн наадам Олон улсын олимпийн хорооны бодлогод бүрэн нийцэж байна» гэв.

   Иэн одоо Лондоныг тамхигүй зуны Олимпийн наадамд бэлтгэж байна. Тэрээр тамхи татахтай тэмцэх талаар их туршлага хуримтлуулсан. Тамхины утаа  байшин доторхи, аж үйлдвэрийн хаягдал гудамжны агаарыг тус тус бохирдуулж байгааг Англид бүр өнгөрсөн зууны 80-ад онд хүлээн зөвшөөрсөн юм. Эмч нар тамхи татдаг хүмүүст зориулсан цэнгээний газрын тамхи татахгүй үйлчлэгчэд шинжилгээ хийжээ.Түүний бие өдөр бүр 11-13 янжуур татаж байгаа  хүнийхтэй адил байгаа нь илрэв. Тамхи татахгүй ажилтнуудын эрхийг хамгаалах хууль шаардагдсан. Тийм хуулийг илүү олон саналаар батласан гэж Иэн Грей хэлээд «Тамхитай насаараа тэмцэж ирсэн мэт санагдана. Жаакөн хүүхэд байхад аав минь тамхи татаж байв. Янжуурын хайрцгийн тэмдэг цуглуулад ямар нэг бэлэг дурсгалын зүйл авах боломж байсан. Манай бүх цахилгаан багажийг тэгж авсан юм.Дүүтэйгээ хамт цуглуулж багаж авахад хичнээн олон хайрцаг шаардагдаж байгааг аавдаа мэдээлж байсан» гэв.

     Энэ нь нэг ёсны тоглоом болсон. Гэвч хөвгүүууд эцгий нь ханиадаас  эмээж байв. Иэн насанд хүрээд хүүтэй болжээ. Хүү нь бүгших мөнгөр өвчтэй төржээ. Тэгээд тамхи татахаас бүрмөсөн татгалзсан байна. Тамхи татах аюулгүй хэмжээ байдаггүй. Хүн хорт  хавдар үүсгэх аюултай 69 бодисыг тамхины утаатай  хамт амьсгалж байдаг. Тамхи эрүүл аж төрөх ёсонд харшлаж байгаа нь эргэлзээгүй.Сочийн Олимпи  тамхигүй 12 дахь наадам болно. Ийм анхны Олимпи 1988 онд Калгарид болсон билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын олимпийн хороо 1993 онд хамтын ажиллагааны тухай анхны хэлэлцээрт гарын үсэг зурав. 2010 онд эрүүл  аж төрөх ёсыг бэхжүүлэх тухай санамж бичгээр мөн холбоог бэхжүүлжээ. 2006 онд  Туринд  Олимпи  «Би тамхи татахгүй байгаа. Би ялсан» гэдэг уриан дор явагдсан юм.