2011 онд  Орос улсад  2,5 сая автомашин худалдах ёстой. Энэ нь өсөлтийн 40 хувь болно гэж PricewaterhouseCoopers компани оросын автомашины зах зээлийн хөгжлийг таамнажээ. Оросын оршин суугчид зөвхөн эхний хагас жилд шинэ машин худалдан авахад бараг 1 тэрбум доллар зарцуулжээ. Жилийн худалдааны өсөлт 2010 оны үзүүлэлтээс 20 хувиар давах байсан. Дээрх таамаглал бодит байдлыг  харуулж байна гэж «Атон» компанийн шинжээч Михаил Пак «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд  «Бүр эхний хагас жилийн дүнгээр Орос улсад автомашины худалдаа бараг 60 хувиар өсөн нэмэгдсэн байна. 7,8-р саруудад худалдаа улирлын онцлогоос болж бага зэрэг буурч, 9-р сараас ахин өндөр түвшинд гарна гэж бодож байна. Ирэх онд хуучин машиныг  задлаж хаягдал болгох хөтөлбөрийг  зогсоох боловч худалдаа буурахгүй» гэв. Орос улсад угсран үйлдвэрлэдэг машин худалдаанд зонхилж байна. Өсөелт 75 хувь болсон. Энэ нь 1 сая гаруй автомашин гэсэн үг. Импорт 2-р байр эзлэж байна. 720 мянга орчим машин гадаадаас худалдан авчээ. Хэтдээ хятадын үйлдвэрлэгчид тэргүүлж болзошгүй  гэж Михаил Пак тэмдэглэн хэлээд «Импорт нэмэгдсэн явдал болон Орос улсад угсарч буй гадаадын машины үйлдвэрлэлийн өсөлт үүний гол шалтгаан болсон,Хятадын хэд хэдэн компани угсрах үйлдвэрээ нээх төлөвлөгөөтэй байна. Энэ нь худалдааг өргөжүүлэх нь дамжиггүй» гэв.

    Эх орны үйлдвэрлэлийн машины худалдаа бас 12 хувиар өсөн нэмэгдэв. Мөн үзүүлэлт аж үйлдвэрийн хөгжлийг ерөнхийд нь тодорхойлоход чухал гэж Орчин цагийн хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх Никита Масленников үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Автомашины үйлдвэрлэл өөр салбаруудын өсөлтийг дэмждэг. Автомашины зах зээлийн өндөр өсөлт үндэсний аж үйлдвэрт  нааштай нөлөөлдөг. Орост угсрасан гадаадын машинууд өсөлтийг хангасан, үндэсний авто үйлдвэрлэгчид хохирч байна гэж хэн нэгэн үзэж байгаа бололтой. Угсрах, эд анги үйлдвэрлэхэд тавьсан хатуу шаардлагыг харгалзах хэрэгтэй. Энэ агуулгаар машин АвтоВАЗ  буюу өөр үйлдвэрт угсарч байгаа нь үндэсний аж үйлдвэрт тийм их чухал биш» гэв. Шинжээчид өөр нэгэн нааштай хүчин зүйлийг дурдав. Автомашины худалдаа зөвхөн Оросын төв бүс нутагт  өргөжиж байна гэж үзэж болохгүй. Энэ он гарсаар Ижил мөрний эрэг хавийн нутаг, Сибирь, Уралд бусдаас олон автомашин худалдан аваад байна. Иймээс зарим үйлдвэрлэгчид  Орост машин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө өөдрөг үзүүлэлтүүдийг харгалзан биелүүлнэ гэж үзэж байна.