Сирийн аюулгүй байдлын  хүчнийхэн Хомс хотын төвийн хэсгүүдэд эрх баригчдын эсрэг тэмцэгчдийн баривчилгаа явуулжээ. Араб хоорондын телевизийн суваг”Аль-Жазира”  суннитүүдийн хорооллуудад хийсэн шалгалтын үеэр зэвсэглэсэн дээрэмчдийн багийн гишүүдийг саатуулсан тухай   мэдээлжээ. Сөрөг хүчний талынхан Хомсд гурав хоногийн ажил хаялт зарлаад байна. Үүнийг өнгөрсөн баасан гаригт болсон жагсаалын үеэр эрх баригчид 11 хүний аминд хүрсэн явдлыг эсэргүүцэн зохиож байгаа ажээ. Жагсагчид хэлмэгдүүлэлтийг зогсоон, хотоос загсийн газрын цэргийг гаргахыг шаардаж буй юм. Олон нийтийн жагсаал нь ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардан, Сирид ардчилсан өөрчлөлтүүд эхлэхийг 4 сараас шаардаж байгаа юм. Ойролцоо дүнгээр өнгөрсөн хугацаанд эмх замбараагүй байдлын улмаас 1500 хүн золиос болжээ.