Өмнөд Солонгос улс урт удаан завсарласны эцэст БНАСАУ-д хүнсний туслалцаагаа сэргээж эхлэв. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч мэдэгдлээ.Түүний ярьснаар эрх баригчид өмнөд солонгосын хүмүүнлэгийн тусламж болгон хойд солонгосчуудад 300 тонн гурил нийлүүлэхийг дэмжлээ. Тусламж нь цэцэрлэг, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн байгууллагуудад зориулагджээ. Хүнсний тусламж нийлүүлэх шийдвэрийг Өмнөд Солонгосын ГХЯ- ны тэргүүн Ким Сон Хван, Хойд-Солонгосын ГХЯ-ны тэргүүн Пак Ы Чунтай уулзсаны дараа Сеүл гаргажээ.Өнгөрсөн долоо хоногт индонезийн Бали аралд дээр болж өнгөрсөн  АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны сайд нар уулзсан юм. Уулзатын үр дүнд БНАСАУ, Өмнөд Солонгос нь Сонгосын хойгийн цөмийн зэвсгийг хорогдуулах зургаан талт яриа, хэлэлцээг сэргээхээр тохиролцсон юм.