Египтийн эрх баригчид палестины “Ислам жихад” хөдөлгөөний хоёр удирдагчидад Газын зурвасаас Египт орох замд    хилийн  “Рафах” боомтоор дамжин өнгөрөх зөвшөөрөл олгохоос татгалзжээ.”Исламын жихадын”албан ёсны төлөөлөгчийн сэтгүүчдэд мэдэгдснээр сөргөлдөөн өнгөрсөн ням гаригт болжээ. Хөдөлгөөний дөрвөн удирдагч Сирээс Алжир рүү явахаар төлөвлөсөн байжээ. Египтийн эрх баригчид тэдний хоёрт нь өөрийн улсаар дамжих зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Улс төрийн товчооны гишүүн Анвар Абу Тах  болон удирдах зөвлөлийн гишүүн Мухаммед аль Харазин нар  нь Газын зурвас руу буцах болжээ. Ийм шийдвэр гаргасанд исламчууд гайхширчээ, тэр тусмаа Абу Тах нь хоёр долоо хоногийн өмнө Дамаскд байнга амьдардаг төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар богино хугацаагаар  очиж байжээ. 1-р сарын 25-аас хойшхи үйл явдал нь тус улсын ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцроход хүргэсэн бөгөөд ийм маягийн хориг анх удаа гарчээ.”Исламын жихад” хөдөлгөөн нь египтийн эрх баригчдын шийдвэрийг буруушааж, удирдагчдын дамжин өнгөрөх тухай урьдчилан тохиролцсон байсан гэж цохон тэмдэглэжээ.