Героиний эсрэг үр дүнтэй вакцин боловсруулсан гэж америкийн эрдэмтэд зарлан мэдээлэв. Шинэ бэлдмэл мансууралыг зогсооход дархлалын системийг «сургана» гэж тэд үзэж байна. Энэ нь мансуурагчийг анагаах амжилттай арга барилыг боловсруулах замаар хийсэн томоохон  алхам  юм гэж Journal of Medicinal Chemistry бичжээ. Оросын мэргэжилтнүүд далайн чанадад боловсруулсан бэлдмэлийн анагаах чанарт итгэхгүй байна. Америкийн судлаагчид вакцинаа амьтан дээр туршаад вакцин  героиний эсрэг сөрөг үүргийг боловсруулж байна гэсэн дүгнэлт хийжээ. Героин хэрэглэгч үхэр хулганад тарилга хийсний дараа мансууруулах бодисын хэрэглээ нь багасав. Түүнийг клиникид хэдийд туршах тухай одоогоор мэдээлээгүй байна. Гэвч вакцин өөр мансууруулах бодист нөлөө үзүүлэхгүй нь илрэв. Маш олон төрлийн мансууруулах бодис байдаг. Героиний эсрэг вакцин мансууруулах бодистой  хийх тэмцэлд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулахгүй  гэж Оросын мансуууулах бодис судлаач Евгений Брюн манай радио компанид мэдээлээд «Мансуурагчийн асуудлыг тал бүрээр шийдвэрлэх хэрэгтэй. Героиний нөлөөг ямар нэг аргаар зогсоож болох байх. Гэвч бүх мансуурагчийн зөвхөн дөрөвний нэгэн нь героин хэрэглэж байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Вакцин өөр  төрлийн мансууруулах бодист нөлөөлөхгүй.  Химийн арга замаар мансуурагчдын асуудлыг шийдвэрлэж болохгүй байх» гэв.

     Нийгмийн аймшигт үзэгдэлтэй эмийн бэлдмэээр тэмцэхийг аль хэдийнэ оролдож эхлэсэн. Америкийн эрдэмтэд кокаин, метамфетамин, бохний эсрэг  вакцин бүтээсэн билээ. Гэвч статистикийн албаны тоо баримтуудаас харахад хэрэглэгчдийн тоо хэмжээ багасаагүй.Учир нь мансууруулах бодис  хэрэглэх нь өвчин биш гэж «Мансууруулах бодисгүй  хот» сангийн удирдагч Евгений Ройзман хэлээд «Шинэ  вакциныг хэт өндөр үнэлж болохгүй. Үүний өмнө радикал маш олон арга барилыг санаачилж хэрэглэсэн билээ. Мансууруулах бодисоос шалтгаалах олон хэлбэр бий. Эмчлэх аргаар эдгэрэхгүй. Энэ нь завхай явдлын хор уршиг юм. Иймээс эмчлэх эм үгүй» гэв. Гэвч мансууруулах бодис хэрэглэгчдийн асуудал Орос болон бусад улсад хурцдаж байна. Евгений Ройзманы хэлснээр бол зөвхөн өнгөрсөн онд манай оронд мансууруулах бодисоос болж 126 мянган хүн амь насаа алдав. Олонхи нь 30 хүрээгүй залуучууд юм. Аймшигт үзэгдлийг  бүрмөсөн устгах арга барил, бэлдмэл одоогоор  боловсруулж бүтээгээгүй байна.