Швейцарийн сэтгүүлчид Москвагаас Владивосток хүртэл нийтийн тээврээр тойрон аялал хийхээр шийджээ. “Цаг үе”сонины сэтгүүлч Этьен Дюбью, радиогийн сурвлажлагч Вероник Марти нар аялалд явжээ. Дебьюгийн хэлснээр, Владимимр  Путин “Амур”-Чит-Хабаровскийн замыг нээсний дараа  Орос орныг автобусаар тойрох санаа түүнд төржээ. Москвагаас 7-р сарын 1-нд  эхэлсэн аялал  мөн сарын 31-нд дуусах юм. Орос орноор аялах замдаа сэтгүүлчид нийтийн автобус, чиглэлийн такси, ердийн зэргээр хөл залгаж байжээ. Вероник Марти  Орос улсад 30 орчим төрлийн нийтийн тээвэр байдаг юм байна гэжээ.  Сэтгүүлчдийн аялалд гарсан хамгийн гол хүндрэл орос хэлний мэдлэггүйгээс болж байжээ. Тиймээс томоохон хотдуудад очихдоо  швейцарьт байдгийн нэгэн адил  сайн дурын хөтөч олж авч байжээ. Псков, Москва, Казань, Екатеринбург, Новосибирск хотуудад хөтөч үйлчилж байсан байна.  Орос улсаар хийсэн тойрон аялалын тухай нийтлэл болон фото зургуудыг сэтгүүлчид швейцарьт очсоныхоо дараа Le Temps /Цаг үе/ сонинд нийтлээх ажээ.