Норвегийн алан хядагч Андерс Брейвик түүний хэргийг шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардлаа-гэж түүний өмгөөлөгч сэтгүүчдэд мэдэгджээ. Өмгөөлөгчийн ярьснаар даваа гаригт болох шүүх хурал дээр Брейвик өөрийн үйлдсэн гэмт хэргийг ямар учраас үйлдсэн тухай нийтийн өмнө  ярих хүсэлтэй байгаа ажээ. Түүнчлэн тэр нээлттэй шүүх хуралд дүрэмт хувцастай орох  зөвшөөрөл хүсчээ.   Түүний өмгөөлөгч ярихдаа, Брейвик чухам ямар дүрэмт хувцас өмсөхөө мэдэхгүй байна гэжээ. Андерс Брейвик 7-р сарын  22-д Норвегийн нийслэл Ослогийн төвд Засгийн газрын байранд дэлбэрэлт зохион явуулсан. Түүний дараа нийслэлээс 40 км зайтай  оршдог Утёяа арал дээрх залуучуудын амралтын газар цуврал буудлага үйлдсэн юм. Түүний сэдсэн алан хядлагад нийт 93 хүн  золиос болж, 100 орчим хүн шархадсан.

     Гэнэтийн эмгэнэлт явдал нь “норвегийн дайны дараа  түүхэнд анх удаа гарлаа” гэж эрх баригчдын төлөөлөгч мэдэгдлээ. Норвегийн  Dagbladett-ийн мэдээлж буйгаар 32 настай залуу Ослод гарсан алан хядах ажиллагаанаас 3 цагийн өмнө Интернетэд өөрийн санааг тавьсан байжээ. Түүний бичсэн 1500 хуудастай “ Европын тусгаар тогтнол-2083”тунхаглалд “Европыг лалын шашинтнуудын байлдан дагуулалтын эсрэг” тэмцэх санаа агуулагдсан ажээ. Энэхүү баримт бчигийн үнэн бодит болох нь одоогооор нотлогдоогүй байна. Мөрдөн байцаалтын үеэр Брейвик нь өөрийн үйл ажиллагааг “балмад явдал, гэхдээ шаардлагатай байсан”хэмээн  нэрлэжээ. Олон орнышинжээчид Андерс Беринг  Брейвикийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн гэж дүгнэж байгаа юм.