БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Ке Гван цөмийн асуудлаар хэлэлцээ хийхээр АНУ орохоор мордсон тухай Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээллээ. АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн сүүлчийн уулзалт бүтэн хагас гаруй жилийн өмнө болсон билээ. Хоёр Солонгос улсын төлөөлөгчид  энэ долоо хоногийн шувтаргаар индонезийн Бали аралд АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын гадна талын өрөөнд уулзаж, цөмийн асуудлыг авч үзэж  хэлэлцсэн нь Умард Солонгосын дипломат ажилтны АНУ-д хийх айлчлалын өмнөхөн гэнэтийн явдал болсон. Эдгээр уулзалтыг шинжээчид  2008 онд тасалдан зогссон солонгосын асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээх хүрээнд гарсан ахиц дэвшил хэмээн үзэж байна. Хоёр Солонгос улсаас гадна Орос, АНУ, Япон, Хятад улсууд хэлэлцээнд оролцож байсан.