Аврагчид 7-р сарын 10-нд Ижил мөрөнд живсэн оросын «Булгария» илчит онгоцоос бас гурван хүний цогцыг олж гаргав. Ингээд нийт  117 хун амь насаа алдсан нь  албан ёсоор батлагдав. Таван хүн сураггүй алга болсон хэмээн үзэж байна. «Булгария» илчит онгоцыг усны гөөхөнд татан зогсоожээ. Одоо онгоцны цоорхойг таглаж, ус шахан гаргаж байна. Энэ нь  мөрдөн байцаагчдад с үйрлийн шалтгааныг илр үүлж тогтооход туслана.»Булгария»  ширүүн салхи салхилах нөхцөлд Куйбышевын усан санд живжээ. Онгоцонд байсан 201 хүнээс 79 нь амиа аварч амжсан юм.