Оросын тусгай албад Ослод явуулсан террорын ажиллагааг мөрдөн байцаахад Норвегид шаардлагатай тохиолдолд туслана. Холбооны зөвлөлийн олон улсын хорооны дарга Михаил Маргеловын мэдэгдсэнчилэн Орос улс  гунигт хэрэг явдлуудыг мөрдөн байцаах талаар зохих  туршлага хуримтласан. Олон улсын эв нэгдэл терроризмтэй хийх тэмцэлд нэн чухал гэж улс төрч нэмж хэллээ. Маргелов Норвегийн удирдлага ба иргэдэд эмгэнэл илэрхийлээд европын энэ улсад ийм амшигт хэрэг явдал болох нь ухаанд багтамгуй зүйл  гэж тэмдэглэн хэллээ.