Норвегийн үгийн хүн,нийслэл Осло хотын тансаг хорооллын  оршин сүүгч, ногоо ургуулах жижиг фермийн эзэн шар үстэй 32 настай залуу Норвегийн дайнаас хойшхи түүхэнд хамгийн аймшигт  гэмт хэрэг үйлджээ. Тэр Европын  амгалан тайван улсын нийслэлд дэлбэрэлт үйлдэж төдийгүй залуучуудын зусланд 85 хүнийг буудан хөнөөв. Утёйя аралд хүмүүсийг буудсанаа Андерс Беринг Брейвик хүлээн зүвшеерчээ. Тэр маргааш шүүх ажиллагааны явцад хэрэг явдлынхаа шалтгааныг дурдана гэж баривчлагдсан этгээдийн өмгөөлөгч мэдээллээ. Норвегийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Брейвикийн террорын ажиллагаа явуулахынхаа өмнөхөн Интернетэд хийсэн бичлэгийг судлаад тэр дайралтын төлөвлөгөөгөө бур 9 жил бэлтгэж боловсруулж ирсэн гэсэн дүгнэлт хийжээ. Бүгд эмээж сандрасныг аллагаас амиа аварсан хүмүүс тэмдэглэв. 1-рт Ослод дэлбэрэлт үйлдсний дараа олон хүн учрыг мэдэхээр төрөлтөрөгсөддөө утасдав. 2-рт цагдаагийн хувцастай хүн буудаж ална  гэж хэн ч бодохгүй байсан. Хожим амиа аварч зугтах нь гол зорилго болсон гэж аралд байсан хоёр бүсгүйн эцэг Лассе Кристиансен «ОДХ» радиод мэдээлээд: «Хелен Нина хоёр буудлага эхлэсэн үед арлын өөр өөр хэсэг байсан.Буудагч орж ирэхийг ойлгосон Хелен байшингийн хоёрдугаар давхраас цонхоор харайв. Эрэг дээр бул чулууны цаана нүүгджээ. Гэнэт буутай хүн ахин ойртов. Тэр бусад залуучуудтай хамт ус руу гүйжээ. Хелен дангаар сэлэхээр шийдэв. Гэмт хэрэгтэн юуны түрүүнд хэд хэдэн хүний толгой харагдах усан руу буудаж байгааг тэр ойлгосон. Мэргэн буудаж байгааг охин маань харсан. Азаар Хелен сайн сэлдэг учраас эргээс холдож амжсан байна. Гэмт хэрэгтэн майханд орж залуучуудыг буудан алсан тухай Нина  өгүүлсэн» гэв. Олон хүн чухам усан дээр амь үрэгджээ. Тэд их даарсан буюу хүнд гутал, хувцасаа тайлж амжилгуй шумбасан юм. Нэгэн тэсрэх зэвсэг арал дээр олсон тухай цагдаагийн газраас мэдээлжээ. Энэ нь террорын ажиллагаа нэг л этгээд хоёр удаа явуулсан гэж дүгнэх учир үндэс болсон байх. Дур төрх нь дэлбэрэлтийн өмнөхөн Осло дахь засгийн газрын байшингуудын дэргэд харагдсан цагдагийнхтай адилхан байна. Гэвч арал дээр хоёр хүн буудсан гэж нүдээрээ үзсэн зарим хүмүүс мэдээлжээ. Одоо цагдаагийн газраас мөн хувилбарыг хянан үзэж байна. Сэжиглэгдсэн этгээд бол лалын шажинтан буюу цагаач  байх бололтой   гэж Норвегид гэмт хэрэг үйлдсэний дараагвар хүмүүс узэж байсан. Харин норвеги хүн террорын ажиллагаа явуулсан нь сэтгэл догдлуулав. Гэмт хэрэгтэн эрх баригч зүүний Хөдөлмөрийн намын зусланд халдсаныг харгалзвал тэр хэт барууны үзэлтэй байх. Ослод Дэлхийн судлалын хүрээлэнд ажиллаж байгаа аюулгүй байдлын талаархи шинжээч Павел Баев үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ: «Нэг л этгээд террорын ажиллагаа хоёр удаа явуулсан гэж цагдаагийн газар үзэж байна. Цагдаагийн хувцастай хүн аралд очоод, дэлбэрэлттэй холбогдуулан захирамж өгөх нь зайлшгүй чухал гэжээ. Түүнийг хүмүүс Осло хотын т өвд харсан байна. Харин ямар бөмбөг тавьж, яаж ажиллуулсан нь  өнөө болтол тодорхой бус байна. Тэр гэмт хэрэг дангаар үйлдсэн бололтой . Олон нийттэй харилцах сүлжээнд хуудастай байсан хийгээд лалын эсрэг үзэл санаа ба цагаачлалын талаархи засгийн газрын байр сүүрийг эсэргүүцэж байгаагаа шүүд илэрхийлжээ. Чухамхуу засгийн газар болон эрх баригч Хөдөлмөрийн намын залуучуудын байгууллага бай болсон» гэв. Энэ удаагийн эмгэнэлт хэрэг явдлыг « 9-р сарын 11-ний хэрэг явдлын норвегийн хувилбар» гэжээ. Дэлхийн олон орны удирдагчид   түүний дотор ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Барак Обама нар эмгэнэлт хэрэг явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. Москва Вашингтон хоёр террорын ажиллагааг мөрдөн байцаахыг оролцуулан шаардлагатай тусламж үз үүлэх санал Норвегид дэвш үүлэв. Москвагийнхан сүүлийн хоёр өдрийн түрш нийслэлд сүүгаа Норвегийн элчин сайдын яамны дэргэд цэцэг өргөж байна. Элчин сайдын яамны байшинд Вангийн далбааг бөхийлгөв.