Европын холбоо болон АНУ зах зээл үүдийн байдлыг маш түгшүүртэй болгосоор  байна. Вашингтонд ардчилсан ба бүгд найрамдах  намууд  төрийн зардлыг багасгах төлөвлөгөөг зохицуулж чадсангүй. Ерөнхийлөгч Обама зохих хүчин чармайлт  гаргасан хийгээд өрөнд идэгдсэн шийдвэр гаргатал хэдхэн өдөр үлдсэн боловч улс төрчид байр сууриа хамгаалсаар байна. Брюссельд ЕХ-ны гишүүн орнуудын төр засгийн яаралтай дээд хэмжээний  уулзалтаар Грек улсыг аврах 2 дахь хөтөлб өрийг батлав. Шнжээчид мөн дээд хэмжээний уулзалтын дунд  өөдрөг бусаар  хандаж байна. Сүржин мэдэгдэл хийж, бодит ажиллагааны оронд хагас дүтүү арга хэмжээг санаачилсан хэмээн үзэж байна. ЕХ-ны шугамаар 109 тэрбум еврогийн тусламж Грек улсад үзүүлнэ. Түүнчлэн зээлийн хүүг 3,5 хүвь хүртэл хорогдүүлж, төрийн облигацийн төлбөрийн хугацааг 15 жил хүртэл сунгажээ. Түүнээс гадна хүвийн санхуугийн байгууллагуудын шугамаар 30 тэрбум орчим бэлэн мөнгө олгоно. Германи ийм шийдвэр гаргахыг шаардсан билээ. Гэвч өрөнд идэгдэж, еврогийн бүсээс бүрэн гарах нь Грек улсын хувьд шилдэг  зам болох байсан гэж шинжээчид үзэж байна. Тэгсэн цагт сэргэн босох үйл явц  маш хүндрэсэн ч улс орон хөгжлийн замд илүү түргэн шилжих байсан. Тэгснээр ЕХ-д тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бий болох байсан гэж «ФБК» компанийн Стратегийн магадлан шинжлэх газрын захирал Игорь Николаев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Цаг алдаад байна. Грек улсыг юун ч аварч чадахгүй. Нэгэнт цаг алдсан учир одоо өрөнд илдэгдсэнээ хүлээн зөвшөөрвөл зохино. Өөр хэд хэдэн улс ийм байдалд бас орсон нь хүнд түвэгтэй асуудал боллоо. Одоогоос нэг-бүтэн хагас жилийн өмнө ганц Грек улс байсан бол одоо 5-6 улс өрөнд идэгдэх гэж байна. Энэ нь цаг алдасаны үршиг юм. Өрөнд идэгдсэн тухай  шийдвэр гаргаж, еврогийн бүсээс гарах нь бусад улсыг аврах хүчирхэг хэрэгсэл болох байсан» гэлээ. Европын улс төрчид чухам ямар арга хэмээ авахыг мэдэхгүй байна. Эдийн засгийн зүйд нийцэх арга хэмжээ авахын оронд үг яриа тархааж эсвэл үг дүүгүй өнгөрүүлж байна гэж «Россия в глобальной политике» сэтгүүлийн газрын эрхлэгч Фёдор Лукьянов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «ЕХ-г бүх юмыг зөв зохион байгуулсан маш амжилттай байгууллага хэмээн үзэж ирсэн явдал одоо саад болж байна. Гэвч үнэн байдлыг харгалзаж үзвэл ЕХ-нд буурьтай эмзэг шинэтгэл шаардагдаж байна. Мөн эв санааны нэгдлийг дээдл үүлэх гэх мэт зарчмаас татгалзах хэрэгтэй. Харин чухам  ямар үйл ажиллагаа явуулахыг хэн ч мэдэхгүй байна. Эд үгээ олон улсын үйл ажиллагааны хүрээнд авч буй  зарим арга хэмжээ сөрөг дүнд хүрч байна» гэв. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр еврогийн бусийг хямралаас хамгаалах хэд хэдэн арга хэмжээг сайшаав. Тухайлбал 2012 он гэхэд ЕХ-ны гишүүн орнуудын татварын хүүль тогтоомжийг аль болохоор ойртуулна. Гэвч эдгээр арга хэмжээ зохих ур дүнд хүрэхгүй гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд бараг адилхан үйл явц явагдлаа. Бүгд найрамдах ба ардчилсан намууд  төрийн зардлыг хорогдуулах асуудлыг долоо хоног х үрэхгүй хугацаанд уялдуулан зохицуулах ёстой. Өдөр бур эрчимтэй зөвлөлдөж байр сууриа ойртуулав. Хэлэлцээ хийсэн хэд хэдэн сенатч  улс орныхоо төсвийн алдагдлыг бараг 4 триллион доллароор хорогдуулахыг санаачлав. Нийгэм, эмнэлгийн үйлчилгээний системийг өөрчлөн байгуулах замаар ийнхүү хорогдуулна. Барак Обама мөн саналыг дэмжсэн бөгөөд бусад нь байр сууриа өөрчлөхгүй байна. АНУ өрөнд идэгдэх аюул ойртсоор байна. Гэвч шийдвэр гаргаагүй. Дэлхийн зах зээл мөн аюулыг еврогийн бусийнхтэй адил их мэдрэхгүй байна гэж Николай Кащеев хэлээд: « Ийм байдал бухимдуулж байгаа нь мэдээжийн хэрэг. Обама өөрийгөө шийдэмгий удирдагч гэдгээ харуулах ёстой. Эцэст асуудлыг уялдуулан зохицуулах бололтой. Обамагийн засаг захиргаа бас өөрийн төлөвлөгөөтэй байна. Конгресс сайшаахгүй онцгой тохиолдолд чөрийн асуудлыг шийдвэрлэх байх» гэв. Бүгд найрамдах намаас АНУ-ын төрийн өрийн хувь хэмжээг нэмэгд үүлэхтэй холбогдуулан төрийн зардлыг багасгах гол болзол тавьжээ. Эдугээ мөн хувь хэмжээ 14,3 триллион доллар байна. Тэр 8-р сарын 2 гэхэд шавхагдаж дуусана. Тэгвэл АНУ-ын төсвийн санхуужуулэх боломж угуй болж, өрөнд идэгдэнэ. Тэгсэн ч АНУ-д сүйрэл гарахгүй гэв. АНУ өрөнд идэгдэх нь таамаг төдий зүйл. Төрийн өрийн түйлын хэмжээг нэмэгдүүлэх асуудлаархи шийдвэрлэгч санал хураалт 8-р сарын 2-нд болно. Ийм байдлаас гарах замыг олно гэж үзэж байгаа боловч зах зээл бараг өдөр бур донсолсоор байна. Еврогийн бус  ерөнхий байдлыг  тогтворгүй болгоход АНУ-аас илүү их зохисгүй нөлөө үзүүлж байгааг шинжээчид тэмдэглэв.