НАТО эвслийн сөнөөгч нисэх онгоцууд өнөө өглөө эрт Ливийн нийслэл Триполи хотыг  ахин бөмбөгдсөн тухай Ливийн улсын телевизээр мэдээллээ. Нэгэн пүүжин орон нутгийн тагнуулын газрын байшинд туссан гэж Триполийн оршин сүүгчид үзэж байна. НАТО эвслийн нисэх хүчний ажиллагаа Ливид эхлэснээс хойш тус байшинд халдаагуй байсан. Хичнээн хүн хэлмэгдэж шархдсан тухай  мэдээлээгүй байна.