Балбын эрх баригчид  Буддын томоохон төвийг улс орныхоо өмнөд Лумбини нутагт байгуулах тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Төв  ач холбогдлоороо  христосын шажинтнуудын Ромтой тэнцэнэ гэж төслийг зохиогчид үзэж байна. Балбын нийслэл Катманду хотоос холгуй оршдог Лумбинид буддын шажинтнууд мөргөл үйлдэхээр олноороо ирдэг. Бурхан багш  чухам энд төрсөн гэж тэд үзэж байна. 1997 онд ЮНЕСКО мөн  нутгийг олон улсын ач холбогдолтой соёлын өвийн цэст багтаажээ. Балбын эрх баригчдын урисан хөрөнгө оруулагчид  эндхийн дэд бутцийн хөгжилд бараг гурван тэрбум доллар оруулах бодолтой байна. Төв жил дутам дэлхийн олон орны 1 сая сүсэгтнийг хүлээж авна. Хятадын хөрөнгө оруулалтын байгууллагууд эрх баригчдын гол түнш болжээ.