Каирт мөргөлдөөнд 230 гаруй хүн нэрвэгдсэн тухай  Синьхуа агентлаг МЕНА агентлагийн мэдээллийг үндэслэн өнөө шөнө уламжиллаа.Харин 143 хүн  нэрвэгдсэн  гэж өчигдөр мэдээлсэн билээ. Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн хэлснээр бол 39 хүнийг эмнэлэгт хэвт үүлж, бусдад нь газар дээр эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Өчигдөр олон мянган хүн Египетийн БХЯ-ны дэргэд цугларч, ардчилсан шинэтгэлийг хурдасгахыг эрх баригчдаас шаардав. Өнөөгийн эрх баригчдын талыг баримтласан хэсэг этгээд жагсагчдыг чулуудав. Цагдаа нар хий буудаж, хоёр талыг зааглахыг оролдов. 2-р сарын эхээр Египетийн Еренхийлегч нийт олны тэмцэл хөдөлгөөн өрнөсөн учир огцросон билээ. Тэрээр засгийн эрхийг зэвсэгт хүчний Дээд зөвлөлд дамжуулж өгсөн юм. Сүүлийн хэд хэдэн долоо хоногт цэргийн шинэ засгийн газарт дүргүйцсэн ард олны тэмцэл ахин хурцдав.Ардчилсан шинэтгэлийг сүнжрүүлж байна гэж тэмцэл хөдөлгөөнд оролцогчид үзэж байна.