Живсэн «Булгария» илчит онгоцыг дээшээ татан гаргаад задлаж, хаягдлыг ашиглах тухай  түүнийг дээшээ гаргах ажиллагааны  шуурхай штабын удирдагч Оросын тээврийн дэд сайд Виктор Олерский өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Т үүний хэлснээр бол мөрдөн байцаагчдын ажил дууссаны дараа мөн арга хэмжээ авч эхлэнэ. Илчит онгоцыг сэргээх аргагүйг Олерский тэмдэглэв. Том илчит онгоцыг ийм гүнээс татаж гаргах тохиолдол урьд өрдөө болоогүй гэж дэд сайд нэмж хэллээ. «Булгария» илчит онгоц 7-р сарын 10-нд Татарстан дахь Куйбышевын усан санд живсэн юм. Онгоцонд байсан 201 хуний 114 нь амь үрэгдэж, 79 нь амиа аварч, 8 хүн сурагүй алга болсон байна.