ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  норвегийн ард түмнийг нэрвэсэн эмгэнэлт хэрэг явдлын уршгийг арилгахад туслах санал дэвш үүлсэн тухай төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдээллээ. Медведев ерөнхий сайд Столтенбергэд утасдаж, норвегийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Орос улсаас ямар ч тусламж авч болно гэж тэрээр хэлжээ. Нийслэлийн оршин сүүгчид Москвад суугаа Норвегийн элчин сайдын яамны дэргэд цэцэг өргөж,зөөлөн тоглоом авчирж, лаа асааж байна. Элчин сайдын байшинд Вангийн далбааг бөхийлгэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээр бол Столтенберг эмгэнэл илэрхийлсэнд Медведевэд талархал илэрхийлэв. «Хөрш ард тумнуудийн харилцааны хөгжил өндөр тувшинд  гарсныг  Орос улсын эв санааны нэгдэл нотлон харуулж байна гэж Норвегийн ерөнхий сайд хэлснийг Тимакова дурдав. Баасан гаригт Норвегид террорын ажиллагаа хоёр удаа явүүлжээ. Эхлээд нийслэл Осло хотын засгийн газрын цогцолбор байшингуудын дэргэд дэлбэрэлт нижигнэв. Түүнээс хойш хэдхэн цаг өнгөрсний дараа цагдаагийн хувцастай эрэгтэй Утёйя арал дахь залуучуудын зусланд байсан хүмүсийг буудав. 90 гаруй хүнэдгээр террорын ажиллагаанд хэлмэгджээ.