Орос -  АСЕАН-ы түншлэлийн чадавхи нь жинхэн том зорилтуудыг төвлөх боломжуудыг нээж байна. Энэ тухай АСЕАНы аюулгүй байдлын асуудлаар зохион явуулдаг  жил бүрийн чуулганд оролцоод ирсэн Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэв. Москвагийн зорилго Холбооны харилцан туслалцааны ажиллагаанд оролцон, 2015 онд төлөвлөж буй нэгдсэн эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулахад оршиж байна. АСЕАНы чуулган улиран байгаа  долоо хоногийн сүүлийн  хоёр өдөр индонезийн Бали арал дээр төрөл бүрий багагуй арга хэмжээний хүрээнд зохиогдлоо. Энд орос-АСЕАН  болон ЗүүнАзийн орнуудын дээд хэмжээний уулзалт тус тус зохион явагдлаа. ЗүүнАзийн орнуудын зөвлөлдөх  ДХ уулзалт дээр улс бүрэн эрхт гишүүний хувьд  анх удаа Орос улс, АНУ оролцлоо. Нилээд хэдэн орнуудын хоёр талын болон сайд нарын уулзалт болж өнгөрлөө. АСЕАНы орнуудын сайд нарын уулзалт дээр оросын төлөөлөгчид урьд жилүүдийн ДХ уулзалтуудын үшийдвэрүүд хэрхэн биелэгдэж буйг хэлэлцсэн юм. Эдийн засаг, эрчим хүч, шинжлэх ухаан болон технологийн салбарт харилцан ажиллах бөгөөд олон улсын шинэ заналхийлэлийн эсрэг хамтран тэмцэх эрмэлзэлтэй буйгаа тэд илэрхийлжээ. АСЕАН Оросын санал санаачлагад сонирхолтой байгаагаа нуухгуй байна гэж Сергей Лавров мэдэгдэв: «АСЕАН-ы орнууд нефть-хийн салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх маш их сонирхолтой байгаагаас  гадна  цөмийн эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглахад  болон Хабаровск, Иркутск хотуудад болох олон улсын тээвэр-логистикийн салбарын төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байна. Тиймээс бидний төлөвлөгөө хамгийн чухал бөгөөд маш их сонирхол татаж буй юм» гэж хэлсэн. Анхны дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн 2005 хойш хугацаанд Орос улсын АСЕАНЫ орнуудтай хисэн худалдааны бараа эргэлт гурав дахин нэмэгдэж, 2010 онд 12,5 тэрбум доллар хүрчээ. Дэлхийн санхүүгийн хямралаас үүдсэн  дэлхийн худалдааны бууралтанд ялимгүй өртсөн гэв.  Гэсэн хэдий ч Лавровын үзэж буйгаар эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлэх цаашдын ирээдүй байгаа аж. АСЕАНЫ хамтын ажиллагааны нэг гол чиглэл бол Орос улсыг Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцуулах явдал юм. Москва нь 2012 оны 9- р сард Владивостокд  АНД орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганыг удирдан зохион явуулахаар  ажиллаж байна.  2010 онд Орос улс АНУ-тай нэгэн зэрэг АНД 16 гишүүн оронтой,   Зүүн-Азийн орнуудын /ЗАО/ дээд хэмжээний уулзалтанд нэгдэн орлоо.  Саяны ЗАО сайд нарын уулзалтан дээр энэ 11 сард болох уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцсэн төдийгүй, тэр үед Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон АНУ ын ерөнхийлөгч Барак Обама нар оролцох юм. Орос улс АСЕАНтай 1996 оноос эхлэн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. АСЕАНы Орос улстай нэгдэн, түүнтэй харилцаагаа бэхжүүлэхэд эдийн засгийн төдийгүй  улс-төрийн асуудлууд нь нөлөөлж байна гэж шинжээчид дүгшнэж байна. Хамгийн гол нь  АСЕАНД Хятадтай үлгэр жишээ харилцаааны загвар гаргахын тулд Оросын тусламж хэрэгтэй гэж Москвагийн Олон улсын харилцааны АСЕАНы төвийн захирал Виктор Сумский ярьж байна: «Тэд юунд түгшиж байна вэ гэвэл, тэдний бүс нутаг, тэдний газар нутгийн тал хятад-америкийн өрсөлдөөний талбар болж буйд тэр. Хэрвээ биднийг ямар нэгэн тэнцвэржүүлэх үүрэгтэйгээр урьж байгаа бол ямарч гэсэн Хтадын эсрэг зогсоход л биш юм шүү. Биднийг бүс нутагт энх тайвныг тогтоох хүчний хувьд урьж байсан нь  нэг бус удаа нотлогдсон юм. Яагаад гэвэл тогтвортой байлгахад  чиглэгдсэн тэр хүчнээс нийт бүсийн тэнцвэр болон цэцэглэлт шалтгаалдаг юм» гэж хэлсэн. Бали арал дээр болж өнгөрсөн чуулганд Орос улс оролцсноос аюулгүй байдлын асуудал ч тэр тасархай байсан юм. Үүнийг АСЕАНы одоогийн тэргүүн, Индонезийн ГХЯ ны сайд дүгнэж хэлсэн юм. Түүний дүгнэж хэлснээр бол чуулганы ажлын үеээр  Азийн орнууд дэлхийн том гүрнүүдтэй АНД орнуудын бүс нутагт аюулгүй байдлын бүс байгуулах тухай  бүрэн ойлголцсон гэв.  Энэхүү процессын нэг  чухал хэсэг болох Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт яриа, хэлэлцээг ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр  Пхеньян, Сеүлийг нэг ширээний ард дахин  суулгах санал байсан юм. Энэ нь сайд Сергей Лавровын  БНАСАУ ын ГХЯ ны тэргүүн Пак Ы Чунтай Орос-АСЕАН сайд нарын уулзалтын үеээр хийсэн уулзалтаас үүдэлтэй юм. Энэхүү уузалтын тухай  Оросын ГХЯ ны тэргүүн хожим нь ярихдаа: үндсэндээ   хойдсолонгосын тал бол Орос улсыг зургаан талт хэлэлцээрийг сэргээхэд хүчин чармайлт тавьж байгаад  талархаж байсан . Сануулахад зургаан талт хэлэлцээрт: Орос,Хятад, АНУ, Япон болон хоёр Солонгос ордог. Сүүлийн хоёр улс нь 2003 оны 8-р сарын 27 ны Бээжингийн уулзалтаас хойш нилээд удаан хугацаагаар Солонгосын хойгийн цөмийн зэсвгийн асуудлаархи хэлэлцээр  тасалдсан байгаа.  Тэгээд өнгөрсөн баасан гаригт БНАСАУ ын төлөөлөгчдийн тэргүүн Ли Ен Хо Солонгосын хойгт цөмийн зэвсгийг хорогдуулах хэлэлцээрийн асуудлаар  Өмнөд Солонгосын ГХЯ ны Зөвлөх Ви Сун Лактай уулзсан юм. Хэлэлцээрийн дүнд хоёр тал 2005 оны БНАСАУ –ын цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээг биелүүлэх “өөрсдийн хүслийг” батлав. Энэхүү баримт бичиг нь Пхенъян  цаашид цөмийн зэвсгийг хөгжүүлэх хөтөлбөрөөс татгалзсаны хариуд   дэлхийн хамтын нийгэмлэг аюулгүй байдлын баталгаа болгон Хойд Солонгост  хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх юм. Бали арал дээр энэ оны 11р сард болох Зүүн-Азийн дараагийн дээд хэмжээний уулзалтанд оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон АНУ ын ерөнхийлөгч Барак Обама нар оролцох юм.