Норвеги улс Ослод гарсан хосолсон халдлагын  улмаас  Шенгений бүсийн орнуудтай хилийн хяналтыг түр зуур сэргээлээ. 6-р сарын эцсээр ЕХ ны гишүүн орнуудын хэлэлцээрээр  ийм шийдвэрийг онцгой тохиолдолд авя болно гэж шийдвэрлэжээ. Баасан гаригт Норвегид хоёр удаа халдлага гарч, дэлхий нийтийг алмайрууллаа. Эхний халдлага нь Ослогийн төвд байрладаг засгийн газрын байрны дэргэд  хүчтэй дэлбэрэлт болжээ. Хэдэн цагийн дараа цагдаагийн хувцас өмссөн нэгэн эрэгтэй норвегийн нийслэлийн ойролцоох арал дээр орших залуучуудын амралтын газар цуврал буудлага хийжээ. Халдлагуудын улмаас нийт 90 хүн нас барж, хэдэн арван хүн шархаджээ. Норвегийн иргэн Андерс Брейвикийг хоёр халдлагад сэжиглэн баривчлаад байна.