Волга мөрөнд живсэн “Булгария” онгоцыг гүехэн усаар тэвээрлэх  шийдвэр гаргалаа. Мэргэжилтнүүд  онгоцыг битүүлэн, усыг бүрэн суллана. Мэргэжилтнүүд онгоцыг татаж гаргасны дараа түүнийг боомтоос холгүй  голын  гүехэн усанд сүйрлийн шалтгааныг тодруулахаар тавьж байрлуулах юм.  “Булгария” хоёр давхар аяллын усан онгоц нь 7-р сарын 10 нд Волга мөрөнд Куйбышевын усан санд, эргээс 3 км зайд живсэн юм. Тэр үед онгоцнд 201 хүн явсан бөгөөд тэднээс  114 хүн нас барсан юм.