Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Норвег улсын ерөнхийлөгч болон  ерөнхий сайд нарт халдлага болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэв.  “ Ямарч тайлбар, өмгөөлөл байж боломгүй энэ аймшигт гэмт хэргийг бид эрс буруушааж байна. Үүнийг зохион байгуулагчид зохих ялыг хуулийн хамгийн хатуу байдлаар хүлээх болно гэдэгт итгэлтэй байна”-гэж Медведев цахилгаан утсандаа тэмдэглэжээ. Норвегийн нийслэл Осло хотод хоёр давхар халдлага гарсан нь 2001 оны 9-р сарын 11нд Нью-Йорк, Вашингтонд гарсан халдлагын норвегийн хувилбар. Хотын төв дахь Засгийн газрын цогцолбор барилгын дэргэд гарсан дэлбэрэлтэд нас барсан 7 хүн бүгд Засгийн газрын аппаратын гишүүд.  Ослогийн орчмын арал дээрх залуучуудын амралтын газар 80 хүний амийг авч явсан буудлага. Энэ тоо баримт нэмэгдэж ч магадгүй, яагаад гэвэл хэдэн арван хүмүүс шархадсан, тэдний ихэнхи нь хүнд байдалд байна. Андре Брейвик гэгч арал дээр хүмүүс рүү буудсан этгээдийг баривчлаад байна. Тэр норвегийн угсаатан, барууны үзэлтэн. Тэр дэлбэрэлттэй холбоотой нь эргэлзээ үгүй. Ташрамд хэлхэд, халдлага гарсны тэр даруй олон улсын мэдээллийн агентлагийн туузанд “Викиликсийн” сайтаас иш татсан мэдээнүүд гарч ирсэн. Эдгээр мэдээллүүдэд итгэх юм бол,  америкийн дипломат болон тусгай албаныхан Норвеги улсыг нэг бус удаа халдлагаас хамгаалж аюулгүй байдлын арга хэмжээ авахыг сануулж байжээ. Үүнээс үзэхэд Осло нь тэдгээрийг зохих ёсоор үнэлээгүй байжээ. Хоёр зэрэг болосн энэхүү халдлага ливийн удирдагч Муаммар Каддафийн талынхны агаарын цохилтоор хариулна гэсэн сүрдүүлгийг санагдуулж байна. Норвегийн Зэвсэгт хүчинд одоогийн байдлаар НАТО гийн Ливид үзүүлж байгаа арван бөмбөгдөлтийн нэг ногдож байгаа юм. Ослод гарсан гэнэтийн халдлагын боломжтой  хувилбаруудыг ажиглаж байгаа шинжээчид :Норвеги нь Афганистанд явуулж байгаа терроризмын эсрэг ажиллагаанд  оролцож байгаа гэдгийг анхаарч байгаа ажээ.  Тэнд олон улсын хүчнийхний эсрэг талибууд болон   “Аль-Каида” зогсож байна. Ингэхдээ сүүлд дурьдагдсан нь Норвегийг сүрдүүлж байсан удаатай. Ослод болсон хоёр удаагийн халдлагын тухай  Оросын ШУА ийн Европ судлалын хүрээлэнгийн Хойд Европын төвийн захирал Юрий Дерябин “Оросын дуу хоолой”радиод өгсөн ярилцлагадаа хөндсөн юм: «Энэ бол теракт гэдэг нь ойгомжтой юм. Халдлагаар тодорхой   хэн нэгэн улс-төрчийг алах гэж зориогүй.  Энэ бол зориугаар айлган сүрдүүлэх зорилготой зохион байгуулсан ажиллагаа. Нөгөөтэйгүүр, Бен ладены хэрэг түүнийг алсны дараа ч хэрэгжиж байна гэдгийг харуулах гэсэн баталгаа.  Яагаад заавал Норвеги билээ? Яагаад гэвэл энэ улс нь НАТО той Афганистаны ажиллагаанд оролцож байгаа.  Ослогийн орйолцоох залуучуудын лагерьт болосн хоёр дахь халдлагын хувьд гэвэл асуулт нээлттэй хэвээр үлдэж байна. Сэжигтнийг баривчилсан. Тэр олон улсын терроризмын “ Аль-Каида” мэтийн байгууллагатай холбоотой юм уу, үгүй юу ? Үүнийг би үгүйсгэхгүй. Заавал мусульман орноос гаралтай, лалын шашинтан байх албагүй биз дээ. Хоёрдахь хувилбар гэвэл,  энэ нь норвегийн угсаатны нэг үндэстэн, сэтгэл зүйн өвчтэй хүн. Мөрдөн байцаах ажил  явагдаж байгаа. Юутай ч гэсэн энэ бол аймшигтай юм боллоо. Тэгээд дэлхийн хамгийн амар тайван, Европын нэгэн намуухан буланд, Норвегид ийм халдлага гарсан нь дэлхийн хамтын ниймгэмлэг терроризмын заналхийллийн эсрэг тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй буйг дахин харуулж байна» гэж тэр хэлсэн. АНУ, европын орнууд болон НҮБ  Ослод гарсан халдлагыг  жигшиж байна.