Эрхэм сонсогчид оо!  Ойрхи-Дорнодын хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхэд Орос улс сүүлийн саруудад  идэвхитэй ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө Москвад Ливийн ГХЯ ны сайд хүрэлцэн ирсэн. Орос улсад Ливийн байдал хамаагүй биш юм. Москва нь тус улсын дотоодын хурц мөргөлдөөнд оролцож байгаа эсрэг хоёр талынхантай адилхан харилцаатай юм. Эцэст нь хэлхэд, Кремль израильчуудыг палестинчуудтай олон улсын хууль тогтоомжийн дагуу яриа, хэлэлцээг сэргээхийг уриалж байна. Эдгээр чиглэлүүдэд ямар үр дүнд хүрч байгаа тухай  “Оросын дуу хоолой- радиогийн улс төрийн тоймч Елена Супонина,  Оросын ГХЯ ны дэд тэргүүн Михаил Богдановаас ярьж өгөхийг хүслээ.Хамгийн түгшүүртэй байдал бол Елена Супонинагийн үзэж буйгаар Ливийн эргэн тойронд байгаа ажээ. Түүнийг тогтворжуулах найдвар байна уу, үгүй юу?

«Ливийн хямралыг улстөрийн, дипломат   талаас тогтворжуулахад  найдвар Москвад үргэлж байсан-гэж Михаил Богданов ярьж байна. Бидний найрамдалт, Орос улстай   уламжлалт харилцаатай энэхүү улс руу бид  дотоодын мөргөлдөөн гарч эхэлсэн тэр үеээс бүхий л хүчин чармайлт чиглүүлж ирсэн юм».

Оросын радикал үзэлтэй хүмүүсийн зарим нь манай улс “Муаммар Каддафийг” бариулсан гэж ярих боллоо-гэж Елена Супонина тэмдэглэж байна. Эсвэл манай улс түүнийг Ливийн улс төрийн удирдагч гэж үзээхээ больсон юм уу?

«Ливийн удирдагч дүгнэлт хийж байна-гэж Михаил Богданов ярьж байна. Тэр засгийн эрхээс огцрох түүний цаг иржээ гэдгийг ойлгох болжээ. Одоо бид Триполь дахь ливийн төлөөлөгчдөөс улс төрийн хямралыг тогтворжуулах болон шинэ улсын бүтцийн талаар   ямарч яриа, хэлэлцээнд Каддафи нь биечлэн оролцохгуй болсон». Ойрхи-Дорнодын бас нэгэн түгшүүрийн  голомт –Сири улс болоод байна.      

Бид сирийнхэнтэй бүхий л түвшинд идэвхитэй харилцаа холбоогоо үргэлжлүүлсээр байна.  Дамаскийн удирдагчидтай төдийгүй олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, тэрч бүү хэл сөрөг  хүчнийхэнтэй хүртэл.Бид сирийн засгийн эрх баригчдыг болон тус улсын ерөнхийлөгчийг  нийгэм-эдийн засгийн болон улс төрийн өөрчлөлтүүдийг яаралтай явуулахад  уриалсаар байна.

Өөрөөр  хэлбэл, сирийн ерөнхийлөгч Башар Асад нь тус улсад өөрчлөлт хийх чадвартай гэж үзэж байгаа хэрэг үү?

«Бид үүнд  найдаж байна.  Сирийн эрх баригчдыг өөрчлөлтүүдийг илүү идэвхитэй, эрчимтэй хийхийг уриалж байна. Эцсийн дүнд эдгээр алхмууд нь тус улсад үндэсний эв нэгдлийг сэргээхэд болон ардчилсан шинэчлэлүүдийг тууштай зохион явуулахад  чиглэгдсэн яриа хэлэлцээнийн үр дүнд хүргэнэ гэдэгт найдаж байна».

Миний сүүлийн асуулт бол дээрх асуултаас  дутуугүй хурц асуудал юм. Энэ нь палестины байдалтай холбоотой асуулт юм гэж Елена Супонина ярьж байна. Орос улс энэ намар болох НҮБ ын Ерөнхий Ассамблейн чуулганаар оруулах гэж байгаа  палестины тусгаар тогтнолын тухай  мэдэгдлийг дэмжих болов уу?

«Бид палестины удирдлагатай идэвхитэй хэлхээ холбоотой байдаг.  Одоогийн байдлаар энхийн ажиллагааг цаашид хэрхэн  явуулахав  гэдэг тактик, стратегийг боловсруулж байна. Мэдээж хэрэг яриа, хэлэлцээний процессыг сэргээхэд гол анхаарлаа төвлөрүүлж байна. Харамсалтай нь, Израиль, Палестины хооронд байр сууринд асар их зөрөлдөөн хадгалагдсаар байна. Үүнтэй холбогдуулан  палестинчуудад Арабын орнуудын лигийн дэмжлэг туслалцаатайгаар НҮБ аар хүлээн зөвшөөрүүлэх санаа гарсан юм».

Энэ асуудал бол бидний хувьд асуудал биш, яагаад гэвэл бид бүр 1998 онд Палестины үндэсний зөвлөлийн Алжирт болсон чуулган дээр Палестныг тусгаар тогтносон улсаар тунхагласан байсан юм. Тэр үеийн ЗХУ буюу одоогийн Орос улс энэ орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. 1990 онд бид дипломат харилцаа тогтоосон, Москвад Палестины ЭСЯ нээгдэж байсан. Бидэнд асуудал үгүй.