Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Норвегийн хаан V Харальдад болон Ерөнхий сайд Йенс Столтенбергед эмгэнэлт явдал гарсантай холбогдуулан эмгэнэлийн цахилгаан утас илгээв-гэж бямба гаригт Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Медведев Норвегид  “утга учиргүй гэмт хэргийг” зохион байгуулагчид шийтгэгдэнэ. Сүүлийн мэдээнээс үзвэл Ослод гарсан халдлагын улмаас Норвегийн ЗГ нилээд хэдэн гишүүд халдлагын золиос болжээ-гэж бямба гаригт ерөнхий сайд Йенс Столтенберг мэдэгдсэн юм. Тэрээр өчигдрийн үйл явдлыг “шөнийн аймшигт явдал ба үндэстний эмгэнэл” гэж     нэрлэжээ. Албан ёсны мэдээгээр  Ослогийн орчим дахь залуучуудын амралтын газар халдлагад өртөсний улмаас  80 хүн амь үрэгджээ. Түүнчлэн нийслэлийн төв дахь засгийн газрын байрны дэргэд 7 хүн амиа алджээ. Орон нутгийн телевизийн суваг  алуурчны нэрийг нэрлэсэн боловч, цагдаагийнхан мэдээллийг нотлохгуй байгаа аж.