Ливийн ЗГ АНУтай болон ливийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа, хэлэлцээ үргэлжлүүлэхийг сонирхож байна, гэхдээ Муаммар каддафи нь тэдний шахалтаар огцрхогуй гэв. Энэ тухай  “Рейтер” агентлагт Ливийн ЗГ- ын төлөөлөгч Муса Ибрагим мэдэгджээ. Тэрээр, өнгөрсөн долоо хоногт Тунист болсон АНУ-тай хийсэн яриа, хэлцлийг үр дүнтэй болсон гээд ийм маягийн уулзалт нь  цаашид үргэлжлэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Муса Ибрагим цааш мэдэгдэхдээ, засгийн эрх баричгид нь босогчдын төлөөлөгчидтэй зургаадахь удаагаа уулзалт хийгээд байна гэв. Нөгөөтэйгүүр, бямба гаригийн өглөө НАТОгийн онгоцнууд Триполийг дахин бөмбөгдөж эхэлжээ. Ливийн телевизээр энэ тухай мэдээлэхдээ нарийн ширийнийг тодруулсангүй. Гэрчүүдийн мэдээлснээр, энэ нь  сүүлийн хэдэн долоо хоногт гарсан хамгийн их хүчтэй зургаан дэлбэрэлт болсон гэж байна. Тэдгээрийн дөрөв нь олон улсын ХМХ үүд байрлаж байгаа  зочид буудал дээр унажээ.