БНАСАУ ын ГХЯ ны сайд Пак Ы Чун болон Өмнөд Солнгосын ГХЯ ны сайд Ким Сон Хван нар индонезийн Бали арал дээр АСЕАН ын чуулганы үеээр уузалдлаа.  Риа-Новости агентлаг мэдээлж байна. Энэ бол хоёр сайдын сүүлийн гурван жилийн анхны уулзалт юм. Үүний өмнө хоёр Солонгосын ГХЯ ны тэргүүн нар 2008 оны 7-р сард  Сингапурт  уулзаж байжээ.  Өмнөд Солонгос, Хойд Солонгосын  сайд нарын яриа, хэлэлцээ нь хоёр улс Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт гэрээ, хэлэлцээг сэргээхэд хүчин чармайлт гаргахаар болсон тухай хамтран мэдэгдэл хийсний нэг хоногийн дараа болсон юм.