Япон улсын ерөнхий сайд Наото Кан 8-р сарын эхэнд огцорч магадгүй байна. Энэ тухай эрх баригч Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн Корики Зёдзима мэдэгдлээ.Ардчилсан намын удирдах гишүүн парламентын  доод танхимыг тарааж, ээлжит бус бүх нийтийн  сонгууль явуулахад эсрэг байр сурьтай  буйгаа илэрхийллээ. Японы нилээд хэдэн ХМХ-үүдийн бичиж буйгаар  дээрх хувилбарыг одоогийн ерөнхий  сайдын  улс орон даяар цөмийн эрчим хүчний ирээдүйн талаар өргөн хэлэлцүүлэг явуулахын тулд хийж байгаа гэжээ.  “Миний хувьд бол ийм төлөвлөгөөг дэмжихгүй. Сайд нарын кабинетын гишүүд ерөнхий сайдын ийм саналыг хэн ч дэмжихгүй гэж бодож байна”-гэж Зёдзима тэмдэглэв.