Норвегийн нийслэлд гарсан хоёр удаагийн алан хядалганд 90 орчим хүн амиа алдаад байна.  Ослогийн төвд оршидог Засгийн газрын байрны дэргэд хүчтэй дэлбэрэлт гарсны улмаас  7 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан. Түүнчлэн засгийн эрх барьж байгаа   Хөдөлмөрийн намын Утейя арал дээрх залуучуудын амралтын газар, полицын хувцас өмссөн алан хядагч гал нээсний улмаас 80 аас доошгүй хүн амиа алджээ. Хэдэн арван хүн шархадсан байна.  Хуулийн байгууллагуудын үзэж буйгаар цаашид хохирогсдын тооөсч магадгүй ажээ. Эрх баригчид сэжигтнүүдээс нэгийг нь  саатуулан, түүний барууны экстремистуудтай холбоотой болохыг мэдэгдээд байна. Эрх баригч Хөдөлмөрийн нам нь улс төрийн зүүний хүчнийхнийг төлөөлдөг юм.  Зарим ХМХ –үүд баривчлагдаад байгаа этгээдийн нэрийг нэрлэн, зургийг нийтлээд байна, гэвч полицынхан түүний тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.