Норвегийн нийслэл Осло хотод халдлага гарлаа. 2 хүн амь үрэгдэж, 10 хүн шархаджээ. Баасан гаригийн үдэш Засгийн газрын байрны ойролцоо байдаг  VG албаны тасалгаанд дэлбэрэлт гарчээ. Полицийн үзэж байгаагаар энэ бол алан хядах ажиллагаа аж.Зарим эх сурвалжийн мэдээлснээр зогсоол дээр байсан автомашин агаарт хөөрч байжээ.Дэлбэрэлт нилээд хэдэн газар болсон байж магадгүй байна. Халдлагад сэжигтэй гурван хүнийг саатуулаад байна.Тэдний ямар  үндэстэн  болохыг мэдээлээгүй байна.Хамгийн сүүлийн мэдээгээр норвегийн нийслэлийн  арал  дээр полицын хувцас өмссөн хүн залуучуудын наадамд оролцогсод руу гал нээжээ.Нилээд хэдэн хүн шархадсан байна. Арал дээр эмх замбараагүй  байдал үүсээд байна.