Оросын Тува болон зэрэгцэн орших  Монгол улсын мал аж ахуй хөгжсөн нутгуудын бэлчээрийн  экосистем эрдэмтдийн санааг үнэхээр түгшээх боллоо. Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ ажилтнууд болон Увс-нуурын шим мандалын төв хамтран бүсийн   бэлчээрийн   экосистемийн судалгаа шинжилгээ явуулж, түгшүүртэй дүгнэлтэнд хүрчээ. Хөдөө аж ахуйн бэлчээр нь хоёр хүчин зүйлд нэрвэгдэж байна: ширүүн өвөл болон үр ашиггүй бэлчээрийн мал хариулалт аж. Зуд-асар их хэмжээний цас орж, олон толгой мал хоол хүнсгүй болж, зуданд нэрвэгдэнэ. Сүүлийн жилүүдэд Тувад өвөлдөө маш их цас  орж байв. Хонь, ямаа, адуу цасан дороос тэжээлээ олж идэж чадахгуйд  хүрч байлаа. Тэр тусмаа бүтэн жилийн турш мал нэг л байрандаа бэлчидэг бол,   нөгөө ургамал нь талхилагдаж бэлчээр сүйрлийн байдалд ордог гэж  Алтай-Саяны Дэлхийн онгон байгаль сангийн /WWW/  салбарын удирдагч Александр Бондарев ярьж байна: «Монголд ч гэсэн бэлчээрийн мал аж ахуйн  уламжлалт дадал заншил алдагдсаар байгаа.  Уламжлал ёсоор бол бэлчээрийг жилийн дөрвөн улиралд дор хаяж дөрвөн удаа солих ёстой юм. Одоо цагт нэг л газраа малаа хариулах юм. Тэндээсээ мал өвс тэжээлээ  олж иддэг болоод байна. Тувад бол энэ нь юутай холбоотой байна вэ гэхлээр зэрэг ихэнхи нутагт ус байхгуйгээс болоод малчдад ямарч сонголт үгүй. Харин Монголд бол юутай холбоотой гэвэл, тэнд малыг тооцоогүй их өсгөж буйгаас, бэлчээр нь тийм олон тооны малын даацгүй болсонтой холбоотой. Тиймээс өнгөрсөн жил Монгол улсад маш их хэмжээний мал үхсэн. Тэдний мал 10 гаруй сая толгой малаар хорогдсон.  Энэ тоо баримтыг үнэлж үзэхийн тулд монголын хүн ам 2,7 сая гэдгийг сонирхуулъя» гэж хэлсэн. Тувагийн засгийн газарт эрдэмтэд зарим нэгэн зөвлөмжүүдийг өгөхөд бэлэн байна. Тэдгээрийн зарим нь Монгол улсад ч гэсэн таарна. Яагаад гэвэл  Тувагийн  экосистем Монголын хил орчмын нутаг хоёр ойролцоо нэг. Одоо хамгийн гол нь эрт дээр үеийн уулнаас урсаж буй усыг цуглуулж, бороо оруулдаг“арык” системийг сэргээх нь чухал юм. Тэгвэл малчид отроос малаа тууж ирж услаах боломжтой болох юм.  Түүнчлэн, өвлийн цагт өвөлжөө барьж, малаа хашиж байх нь чухал . Өвөлжөөнд өвөлжсөн мал эзнээ тавьж өгсөн өвс,тэжээлийг идэж, малын  бэлчээр сүйтгэхгүй, тарга тэвээр алдахгуй ашигтай байдаг юм. Нөгөөтэйгүүр, Тувагийн өмнө Монгол улсын нэгэн адил хөдөө аж ахуйн олон төрлийн  ургамлыг тариалах явдал юм. Тувагийн улсын их сургуулийн агрономууд нэгэн шинэ туршилт хийжээ. Үүнд сонирхож байгаа хүмүүс оролцож болох аж. Энэ тухай Александр Бондарев ярьж  байна: «Тус улсад хуурай цаг ууртай, гэхдээ маш арвин үр тариа, хүнсний ногооны ургац авч болно.  Өнгөрсөн хавар бид Тувагийн хоёр районд бүх сонирхогчдод зөвлөмж өгч, сургалт явуулсан. Тэдгээр сургалтаар хүлэмжинд хүсний ногоо хэрхэн тариалах тухай бас зааж сургасан. Хүсний төрөл бүрийн ногооноос гадна мөөг,   цэцэрлэгийн төрөл бүрийн ургамлууд болоод төрөл бүрийн жимс тарьхыг заасан. Өөрийн  жижиг аж ахуйг хөгжүүлэх сонирхолтой байгаа хүмүүст бид суулгах үрийн материал, хүлэмж барих материал өшч туслан, хүлэмж барихыг зааж өгсөн. Бид энэхүү туршлагын үр дүнг намар явж харна» гэж тэр хэллээ. Хэрвээ туршилт амжилттай болох юм бол тэр нь байнгын туршлага болох бөгөөд мал аж ахуйг ч гэсэн аврах боломжтой юм. Эдгээр зөвлөмжүүдийг дагаж мөрдснөөр хөдөө аж ахуйд төрөл бүрийн ургамал тарьснаар гурав-дөрвөн жилийн дараа газар сайхан сэргэнэ.