Орос улсын Зүүн-Өмнөд Азийн орнуудын Холбоотой яриа хэлэлцээ идэвхитэй хөгжиж байна.Энэ тухай Оросын ГХЯ ны тэргүүн  Сергей Лавров Орос-АСЕАН орнуудын сайд нарын  хэмжээний уулзалтыг  дүгнэж ярихдаа тэмдэглэв. Тэгсэн хэдий ч хамтын ажиллагааны хоёр болон олон талт уулзалтууд нь төдийлөн бүрэн дүүрэн ажиллахгуй байгаа юм  гэж шинжээчид үзэж байна. АСЕАН буюу Зүүн -Өмнөд Азкийн орнуудын холбоо нь, Орос улсын нэгэн адил морио удаан эмээллэж, хурдан давхидаг гэж өнгөрсөн онд  Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэргэд  тус Холбооны салбар төвийг нээх ёслолын ажиллагаан дээр  хэлсэн үгэндээ Сергей Лавров хэлж байсан юм.  Одоогийн  оросын төлөөлөгчдийн АСЕАН-ы гишүүн арван  орны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар “түншүүдийн яриа хэлэлцээний баялаг чадавхийг бүрэн дүүрэн ашиглахаар ” хязгаарлагдаж байна. Жишээ нь: Москва нь тээвэр, сансар, нано- болон  биотехнологи, хүнс, боловсролын  салбарт харилцан ажиллагаа хөгжүүлэхээр санал тавьж байна. Эрчим хүч, байгалийн сүйрлийг сэрэмжлүүлэх болон сүйрлийн үр дагаврыг арилгах зэрэг нь  азийн орнуудын онцгой чухал юм. Москва байгалийн ашигт малтмалаар баялаг Сибирь болон Алс-Дорнодын бүс нутгуудыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Гадаадын хөрөнгө оруулалт  энд чухал шаардлагатай. Гэхдээ тодорхой үр дүнд хараахан хүрээгүй байна. Шинжээчид энэхүү асуудал сунжирч буйг АСЕАНы орнуудын буюу Бруней, Вьетнам, Индонез, Камбожа, Лаос, Малайз, Мьянма, Сингапур, Таиланд болон Филиппин улс  дотор “хямрал” гарсантай холбож үзэж байна. Нилээд хэдэн судлаачид тус холбоог олон улсын ямарч асуудлыг хэлэлцэхэд тогтвортой талбай гэж үнэлж байна. Бусад нь болохоор: бүс нутгийн аюулгүй байдлын асуудлын чуулган ч үр дүнгүй болж байна- гэж тэмдэглэж байна. Жишээ нь:  өчигдрийн Хойд болон Өмнөд Солонгосын зургаан талт хэлэлцээрийг сэргээх уриалга. Пхеньяныг  цөмийн хөтөлбөрөө цуцлахыг хаахыг  шаардсан Сеүл энэ хэлэлцээрийг үл тоож байсан юм. Гэсэн ч АСЕАН нь оросын санал санаачилгад  сонирхолтой хандаж буйгаа нуухгуй байна-гэж уулзалтыг дүгнэж оросын сайд Лавров тэмдэглэв: «АСЕАН-ы орнууд нефть-хийн салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх маш их сонирхолтой байгаагаас  гадна  цөмийн эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглахад  болон Хабаровск, Иркутск хотуудад болох олон улсын тээвэр-логистикийн салбарын төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байна. Тиймээс бидний төлөвлөгөө хамгийн чухал бөгөөд маш их сонирхол татаж буй юм» гэж хэлсэн. Өнөөдөр Оросын зах зээл дээр АСЕАНы орнуудын худалдааны бараа эргэлт 4% байгаа бөгөөд энэ нь 10 тэрбум доллартай тэнцэж байна. Түүний нийт ДНБ 1,5 их наяд доллар хүрч байгаа юм. Харин хүн ам нь хагас тэрбумд хүрч байна. Эцэст нь дэвшлийн тухай ярихад, оросын дипломатууд оросын эмхэтгэсэн   залуу хөгжимчдийн найрал хөгжмийн чуулганы тухай болон Зүүн-Өмнөд  азийн холбоо,  Москва хоёрын хооронд харилцаа тогтоосны тэмдэглэлт баярын тухай ярихыг илүүд үздэг юм. Холбооны ужиг, удаан байдлыг түүний удирдагч хүлээн зөвшөөрч байдаг юм. АСЕАНы ерөнхийлөгч Сурин Путсиван  Индонезийн хуралдааны өмнө мэдэгдэхдээ: АСЕАНы орнууд 2015 онд ЕХ ны зарчмын дагуу нэгдсэн эдийн засгийн бүсэд орж байгаа тул яаравчлах нь зүйтэй гэжээ. “Азийн Шенгений” төлөвлөгөө нь визний хууль тогтоомжийн  асар их ялгавартай байдлаас болж цаасан дээр бичээс болж үлдэх аюултай байна. Тэгсэн ч Москва АСЕАНтай зуузай холбон давхих найдвараа алдаагүй байна. Түншлэлийн жил бүрийн татвар нэмэгдэж 1,5 сая доллар болоод байна.  Тэр ч бүү хэл,АСЕАН-ыг  Орос улс энэ оны 9 р сард болох   Байгалийн эдийн засгийн форумын хүрээнд явагдах ШХАБ ын Ажил хэрэгч зөвлөгөөнд оролцохыг уриад байна. Москвагийн өөр нэг санаачлага бол дээд хэмжээний уулзалтын  “Хорийн группэд” оролцох ёстой гэж үзэж байна.