Дэлхийн уур амьсгалын даяаршлын өөрчлөлтийн асуудлууд   нь олон улсын хамтын нийгэмлэгийн байнгын анхааралд байх ёстой юм, гэхдээ АБ –ын хэлэлцэх асуудалд орох ёсгүй  юм. НҮБ ын Байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкины танилцуулсан  Орос улсын зарчмын  байр суурь бол ийм юм. Тэрээр НҮБ ын төв байранд болсон дэлхийн уур амьсгалын асуудлаар мэтгэлцээнд оролцож  үг хэлсэн юм. Оросын дипломат дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг улстөржүүлэхээс зайлсхийхийг уриалжээ. Тэрээр тэмдэглэхдээ, АЗ-ийг энэ асуудалд татан оролцуулах нь “ ямарч нэмэлт өртөг бий болгоход хүргэхгүй бөгөөд улс орны эсрэг зогсолтын ээлжит  эргүүлэгт л оруулна”гэв. Александр Панкины  дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг  тэмцэл нь олон улсын хамтын  ажиллагааны тэргүүн зорилт байх ёстой гэж үзэж байгаа ажээ. НҮБ-ын нэгэнт бий болсон практик нь аюул заналхийлэлд адил тэгш хандах боломжтойг харуулсан. Үүнд 1992 онд байгуулсан НҮБ- ын  уур амьсгалын өөрчлөлтийн тухай санаа бодлын конвенц /РКИК/ бөгөөд, хожим нь Киотод нэмэлт засвар оруулсан чухал үүрэгтэй баримт бичиг юм. РКИК –гэдэг нь  олон улсын үр ашигтай, удаан хугацаагаар хэрэгжих хангалттай зөвлөмжүүд  бөгөөд тухайн цагийн үед шаардлагатай  арга хэмжээнүүд  юм.  Александр Панкинтай санал нэгтэй байгаа  Онгон байгаль сангийн  “Климат и энергетика” хөтөлбөрийн удирдагч Адексей Кокорин ингэж ярьлаа: «Энэ асуудлыг улстөржүүлж хэрхэвч болохгуй. Цаг уурын өөрчлөлт гэдэг нь болон цаг уурын өөрчлөлтийн шинжлэх ухаан нэгэн адил –зүгээр л шинжлэх ухаан л байгаа юм шүү дээ. Үүнд та цаг уурын өөрлөлтөнд итгэж байна уу, аль эсвэл үл итгэж байна уу гэж ярих ёсгүй юм. Энд бүх юмыг шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан ярих ёстой юм. Хэрвээ шинжлэх ухааны ойлголт  аль нэг тал руу хазайж байвал, эсвэл доошлох юм уу, эсвэл хурцдаж байх юм бол, сайн юманд хүргэнэ л гэж үгүй. Бид Копенгагены бага хурал шиг балрана, эсвэл Климатгейтынх шиг маргаан гарна. Ингэхдээ ямарч  дэвшил үгүй» гэж хэлсэн. Хамтын ажиллагаа нь сэтгэлийн хөдөлгөөнөө хажуу тийш таягдан хаяж, улс орнууд буулт хийхэд болж  мэднэ-гэж шинжээч үзэж байна. Түүний үзэж буйгаар цаг уур нь америкийн эсрэг, оросын эсрэг, хятадын эсрэг гэж байдаггүй. Дэвшилттэй жишээ болгон Алексей Кокорин  саяхан мексикийн  Канкунд болсон НҮБ ын цаг уурын асуудлаарх бага хурлыг  нэрлэсэн юм. РКИК ийн хүрээнд хамтарн ажиллах шийдвэрийг энд хэлэлцэн баталсан юм.   Энд цаг уурын өөрчлөлтийн улмаас  гарсан  уршгийг сул дорой болон эмзэг улс орнууд даван туулахад, нөхөх технологийг санхүүжүүлэх цаг уурын Ногоон сан байгуулах тухай  ярилцсан юм.  Бага хуралд оролцогсод хамгийн тэргүүн зэргийн асуудал бол дэлхийн халууны өндөр хэмийн өсөлтийг  +1,5 хэмийн хэмжээнд зогсоох.  Мэтгэлцээнийг үргэлжлүүлэн Өмнөд-Африкийн Дурбан хотод    энэ жилийн эцсээр хэлэлцэхээр тохироллцов. 1997 онд баталсан Киотын протоколыг  ч гэсэн маш их шүүмжилж байна. Шинжээчдийн үзэж буйгаар тэр нэг их ашиг тус авчирсангүй. Гэхдээ чухамдаа энэхүү баримт бичг нь хүлэмжийн хийг хуваарилахад анх удаа энэ асуудалд соёлтой хандах боломж олгосон аж.  Өнөөдөр тэр хоцрогдож, хуучирчээ. Яагаад гэвэл хөгжиж байгаа орнуудын хүлэмжийн хий өсч буйг  тооцоолоогүйгээс тэр.  Шинэ баримт бичгийг бэлтгэж байна.  Гэхдээ дахиад л энэ нь улс төрийн мэтгэлцээний зүйл биш юм.  Тэгээд ч Өрнөдийхний үздэг шиг  цаг уурын өөрчлөлтийг аюулгүй байдлын өөрчлөлттэй холбон үзэж хэрхэвч болохгуй гэж Москва үзэж байна.