Оросын тал БНАСАУ ын цөмийн асуудлаар зургаан талт гэрээ,хэлэлцээг дахин сэргээх  байр суурийг дэмжиж байна. Энэ тухай Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров баасан гаригт    АСЕАН-ы  шугамаар арга хэмжээнд оролцохдоо БНАСАУ ын ГХЯ ны сайд Пак Ы Чунтай хийсэн уулзалтыг дүгнэн мэдэгдлээ. Лавров тэмдэглэхдээ, хойдсолонгосын  мэргэжил нэгтнүүд нь энэ асуудлаар Оросын байр суурийг талархан хүлээн авсан гэв. Сайд хэлэхдээ, хойдсолонгосын  дипломатууд АНУ, Өмнөд Солонгостой гэрээ,хэлэлцээг сэргээх  нөхцлийг бүрдүүлэхэд  хүчин чармайлт гаргасанд оросын талд талархал илэрхийлсэн юм гэв. Хойд -Солонгос нь 2005, 2006 болон 2009 онуудад цөмийн туршилт хийн,  өөрийгөө “цөмийн зэвсэгтэй гүрэн” гэж нэрлэсэн байсан юм. Үүний хариуд НҮБ тус улсад тогтоол гаргасан юм. 2003 онд эхэлсэн  Солонгосынхойгийн цөмийн асуудлыг хэлэлцэх    Зургаан талт гэрээ, хэлэлцээ нь 2008 онд үйл ажиллагаагаа зогсоосон юм.Зургаан талт гэрээнд Хоёр Солонгос, Хятад, Орос, АНУ болон Япон улс ордог юм.