НҮБ ын Ойрхи-Дорнодын палестинаас дүрвэгсдэд туслах агентлаг хэрвээ босогчид тус байгууллагын төв байрыг үргэлжлүүлэн бүслэсээр байх юм бол  Газын зурваст үйл ажиллагаагаа зогсооно гэж сүрдүүлжээ. Агентлагаас үзүүлж байгаа тусламж багасч буйг эсэргүүцэн хүмүүс хоёр дахь өдрөө тус байгууллагын хаалгыг хаагаад байгаа юм.  НҮБ нь хөрөнгө багасснаас болж ийм алхам хийхэд хүрсэн аж. Сүүлийн үед агентлаг нь палестинучуудад олгодог байсан ажлын байраа цомхотгожээ. Түүнээс гадна хүсний хангамжийг бас багасжээ. Олон улсын агентлаг нь НҮБ ын гишүүн орнуудын  сайн дурын хандиваар санхүүждэг юм.