Anonysmous  хакерын бүлэглэлийн гишүүд пүрэв гаригт микроблогдоо НАТО-гийн компьютерийн сүлжээг эвдэн орж, эвслийн мэдээлэлийг  хулгайлснаа зарлажээ. Тэд нэг гигабайт орчим мэдээлэл  хулгайлжээ. Хакерууд хулгайлсан мэдээллээ хоёр хувааж нийтэлжээ. Тэдгээрт НАТОгийн Афганистан, Балканы  бүлгийн холбооны системүүдийн тухай мэдээлэл байжээ. Эвсэл энэ тухай мэдээллийг няцаагаагүй төдийгүй мэдээлэл алдсан тухай ч мэдэгдсэнгүй. Түүний төлөөлөгчид мэдээлснээр энэхүү сөргөлдөөнийг шалгаж байгаа тухай мэдэгджээ.  Anonysmous бүлэглэл  нь нилээд хэдэн шуугиан тарьсан атакийн хариуцлагыг хүлээж байсан юм. Тэдгээрийн дунд НАТО, ФБР болон Пентагоны сайтууд байжээ.