Цацрагийн цезиээр хордсон үхрийн мах Япон улс даяар таржээ. Тус улсын ЗГ худалдаачдаас цацрагийн хортой үхрийн махыг худалдан авч, устгалд оруулахаар шийд гаргалаа гэж The Japan Times сонинд бичжээ. Эрх баригчид  тус улсын бод мал өсгөдөг  бүх фермүүдийг шалгахаар төлөвлөж байна. Хордсон нийт малын тоо 1350 толгой малд тооцогдож байна. Одоогийн байдлаар тэдгээрийн 10 % шалгаад байгаа аж. Цацрагийн бодистой мах нь японы 47  фермүүдийн 46 гараад байгаа юм. Ганц тодорч үлдэсэн нь Окинавагийн аж ахуй аж. Шинжээчдийн үзэж буйгаар тэдгээр малд Фукусима мужийн будааны сүрэл өгснөөс болжээ. Тэнд АЦС ын ослын улмаас цацраг идэвхит цезий нь агаарыг хордуулж байсан аж.