Хятад улс хурдан нейтроны тогоог туршилтаар ашиглах болсон  тухайгаа зарлажээ. Тогоог эрчимхүчний сүлжээнд холбож  өнөөдөр орон нутгийн цагаар 10 цагт амжилттай залгалаа. Энэхүү тогоог ашиглалтанд оруулсан явдал нь тус улсын цөмийн эрчим хүчний хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж Синьхуа агнетлаг мэдээлжээ. Энэхүү үйл явдал нь хятадын эрдэмтдийн 20 жилийн  турш бие даан бүтээж туурвисны үр дүн ажээ. Эдгээр судалгааны үндсэн дээр Хятад улс АЦС-ын тогоог  1 сая кВт хүртэлх хурдан нейтрон дээр барьж байгуулах технологийг боловсруулж эхлээд байна.