Америкийн олон удаа ашиглагдах сансрын шаттл “Атлантис” хөлөг нь дөрвөн одон орон судлаачийн хамт 13 хоногийн нислэгээ амжилттай дуусгав. Энэ тухай Үндэсний сансар судлалын агентлаг мэдэллээ. Энэ бол “Атлантис"-ийн сансрын хамгийн сүүлийн нисэлэг байв. Түүнчлэн, 1981 оноос эхэлж хэрэгжсэн “Спейс шаттл” хөтөлбөрийн “бяцган онгоцны” 135 дахь нислэг байсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, арилжааны шинэ нисгэгчтэй хөлгүүд нь АНУ-д 2014-2015 оноос нааш гарахгүй гэнэ. 2016 оноос олон зорилгот нисгэгчтэй хөлгийг Lockheed Martin компани Orion хөлгийн суурин дээр НАСА-д зориулан бүтээж байгаа ажээ. Ингэснээр шинжээчдийн тайлбарлаж буйгаар, Орос улс түр зууртаа Олон улсын тойргийн станцад нисгэгчтэй хөлгийн онц эрхтэй болж байна. Роскосмос, НАСА-гийн хооронд байгуулсан одон орон судлаачдыг станцад хүргэх болон буцаан авчрах гэрээг 2016 он хүртэл байгуулжээ.
Америкийн шаттл сансрын хөлгийн З0 жилийн нислэгийн түүх өндөрлөж байна

Photo: EPA