Энэ зун Японоос 32 хүүхэд Москва болон Москва орчимд ирж амрана. Тэд 3-р сарын 11-нд газар хөдлөсөн мужуудаас ирэх юм. Түүнчлэн өсвөр үеийн 10 хөл бөмбөгчин  Баруун Сибирийн Томск хотод  хоёр долоо хононо. Орос улсад амарч, тус улстай илүү дотно танилцуулахын тулд тэднийг орон нутгийн  “Томь” хөл бөмбөгийн багтай танилцуулах юм. Айлчлалын  хүрээнд хотоор аялал болон хамтарсан бэлтгэл сургуулилтыг хийх аж.