Балба улсад өнөөдрөөс дэлхийн хамгийн өндөр уул Жомолунгмагийн өндрийг хэмжих ажил эхлэлээ. Энэ нь Хятад улстай маргааныг таслах зорилготой ажээ. Орон нутгийн газрын шинэчлэлийн яаманд мэдэгдснээр урьд өмнө тус улс шаардлагатай технологи болон нөөцтэй байжээ. Энэхүү ажлыг  гадаадын орнуудын газар зүйн зургийн мэргэжилтнүүд явуулж байжээ. Тухайлбал, 1998 онд америкийн GPS компаний туслалцаатайгаар хайрханы өндөр  нь далайн түвшингээс  8850 м болохыг тогтоосон байна. Тэр үеэр Эверест уул оршидог    БНХАУ-ын эрх баригчид түүнийг 8844,5 метр өндөртэй гэж үзэж байгаа аж. Балбын эрдэмтэд “шинэ амжилт” хоёр улсын үл ойголцлыг эцсийн дүнд цэгцэлнэ гэдэгт найдаж байгаа аж.