“Роза Ругоза” усан онгоц лхагва гаригт Курилын арлаас Кунашир арал руу 35 сургуулийн сурагч болон гурван багшийг хүргэв. Тэд Хоккайдо арал дээр 7 хоног амарч, уралдаан тэмцээнд оролцож, япон гэр бүлд зочилно. Үүний өмнө  Японд  Кунашир, Шикотан, Итурупээс нутгийн 10 оршин  суугч зочлоод иржээ. Тэд  Саппоро олон улсын төвд япон хэлэнд суралцжээ. Курилын арлынхан зочдоо долоо хоногийн дараа хүлээж авах ажээ. Тэд 7-р сарын 29-нд Кунаширт 65 сургуулийн сурагч болон тэдний багш, эрдэмтдийг хүлээн авах гэж байна. Сүүлийнх нь “ Курильский “ Улсын дархан цаазат газарын эрдэм шинжилгээний ажилтнуудын хамт Кунашир арлын сарьсан багвайхайг судлах юм. Энэ улирал нь Курилын хувьд хоёр орны хооронд визгүй зорчих 20 дахь удаагийнх юм.